Энэ оны НАМАР/ӨВЛИЙН загварын шоунуудыг цүнхгүйгээр төсөөлөхийн аргагүй байв. Чанартай, хийц, загвар сайтай цүнх бол өдөр тутмын амьдралдаа зориулах хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Ирэх намар/өвлийн улиралд трэнд болох цүнхний загваруудыг танилцуулъя!
- Вандуйны ногоон өнгө
Загварын шоунд улаан өнгө зонхилсон хэвээр байгаа ч шинэ төрлийн ногоон өнгө хүч түрэн орж ирлээ. Хоёр ч улирал дамнан Prada, Miu Miu брэндүүд вандуйны ногоон өнгийн цүнхийг загварын шоундаа санал болгов.
2. Торхон хэлбэрт цүнхний сэргэлт
Том хэмжээтэй цүнх хаа сайгүй трэнд болж буй. Харин бичил цүнх өнгөрсөн үеийг санагдуулах шүтээн болсон гэлтэй. Бичил цүнхийг мөрөндөө тохох боломжгүй ч гартаа барьсан байхад бүхний анхаарлыг татаж чадна.
3. Цүнхээ мөрөндөө тохох бус хавчуулаад алх!
Miu Miu брэндийн тайзыг цүнхээ сугандаа хавчуулсан донжтой загвар өмсөгчид чимж байв. Бүхнийг багтаахад бэлэн том цүнх, товчгүй зах, том бээлий, хайш-яайш үс ирэх намар/өвлийг тодорхойлох нь…
4. Эмэгтэйлэг халаасны цүнх
Халаасны цүнхэнд юу тохиолдоо вэ? Гар цүнх хэзээ ч ийм эрч хүчтэй хатагтайн донжийг илтгэсэн загвартай байгаагүй. Sandy Liang брэндийн шоуны үеэр моделиуд нь бүгд урт бээлийн дээр гар цүнхээ донжтой нь аргагүй тохсон харагдаж байв.
5. Хүрч мэдрэхэд тааламжтай цүнх
Simone Rocha брэндийн шоунд чихмэл тоглоом шиг хэлбэртэй цүнхний загварууд
танилцуулагдав. Харин Tory Burch хийсэж буй сагс шиг хэлбэртэй өвөрмөц цүнхийг ил болгосон. Орчин үед ердийн нэг цүнх барих бус хүрч мэдрэхэд тааламжтай цүнхийг сонгох болжээ.
6. Бялхам амьдрал
Өдөр тутмын хэрэгцээт бүхий л зүйлсээ авч явдаг хүмүүст том хэмжээтэй цүнхийг санал болгоё! Өмнө нь том хэмжээтэй цүнх голоороо цахилгаантай, урт оосортой байхад л хангалттай байсан. Харин энэ жил амьдралаа бүхэлд нь авч явсан ч дэгжин, чамин хийцтэй байхаар бүтээгджээ.
Орчин үед цүнх эмх цэгц бус байгалийн унаган төрхийг сэрээх мэт дэврүүн амьдралыг танд санал болгож байна. Цүнх танд хангалуун мэдрэмж, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг олгоно.