Аяллын урт нислэгийг тав тухтай, хээнцэр хувцаслалтайгаар туулахыг хүсэж байна уу? Хэрвээ дараагийн терминал хүртэл яаж хувцаслахаа мэдэхгүй байгаа бол оддын стилиэс санаа аваарай!
Nicole Kidman-н мөнхийн гоо үзэсгэлэн энгийн хувцаслалтын төгс гарын авлага болдог. Сидней хотод ирэхдээ энгийн хослолд сүр хүч, чөлөөт хэв маягийг хослуулж болохыг харуулсан. Хослолынхоо дор цагаан өнгийн сникер өмссөн нь хичээгээгүй дүрийг тодотгож байв.
Харин өдөр тутмын хувцаслалтын үлгэр жишээч модель Gisele Bündchen онгоцны буудал дээр leggings, цамцтай хослуулан дулаахан хувцаслах санааг та бүхэнд өгөх болно. Гадаа хэдий дулаахан ч онгоцон дотор сэрүүхэн шүү.
Angelina Jolie
Хувцаслалтын хүчийг дутуу үнэлж болохгүй. Даавуун материалтай даашинз урт аялалд багахан хичээл зүтгэл гаргасан мэт харагдуулна. Мэдээж даарахгүйн тулд урт хүрэм эсвэл пальто дээгүүр нь өмсөөрэй.
Gigi Hadid
Хэрвээ тэр чигтээ цагаан өнгөөр дагнасан look бүрдүүлсэн бол Gigi Hadid шиг гуравхан зүйлийг тод шар өнгөөр дагнахад болно. Сэргээд л ирж байгаа биз! Тод өнгөний хүч ийм л агуу.
Emily Ratajkowski
Хамгийн cool хувцаслалт бүрдүүлмээр байна уу? Өдөр тутмын хувцаслалтыг амилуулах улаан хүрэн өнгийн савхин хүрэм таны донжийг тодорхойлох болно.
Nicole Kidman
Гайхалтай хослолыг зөвхөн оффисын орчинд өмсөх ёстой гэж үү? Оффисоос онгоцны буудал орохдоо өндөр өсгийтөө тайлаад хөлд эвтэйхэн сникерээр тав тухтай стилийг бүрдүүлээрэй!
Suki Waterhouse
Онгоцны буудлыг загварлаг орчин болгоцгооё! Хэлхгэр пальтотой хамгийн төгс хосолдог хувцас бол жинсэн өмд.
Gisele Bündchen
Минимал хэрнээ эрхэмсэг имиджийг бүрдүүлэгч Gisele Bündchen нисэх онгоцны буудал руу явахдаа хамгийн энгийн look-г бүрдүүлдэг. Саравчтай малгай, цамц, leggings – тав тухтай look биш гэж үү?