Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Сонгодог загварын тренч цув, дөрвөлжин судалтай хээгээрээ дэлхийд танигдсан тансаг зэрэглэлийн Burberry брэнд нь 1800-аад оноос эхэлсэн баялаг түүх, өв уламжлалтай. Анх 1856 онд 21 настай бөс даавуу худалдагч Thomas Burberry нь уг брендийг Burberry’s нэртэйгээр Английн Basingstoke хотод үүсгэн байгуулж, дээдэс язгууртнуудад зориулж гадуур хувцас хийхээр шийдсэн гэдэг. Түүний брэндийн гол онцлог нь инноваци, шинэ технологийг тансаг загвартай хоршуулах байлаа.

Тэрээр 1879 онд Burberry-г дэлхийд таниулсан “габардин” хэмээх дэлхийн анхны усны хамгаалалттай даавууг зохион бүтээжээ. Габардин нь агаар нэвтрүүлдэг, усны хамгаалалттай, бат бөх чанартай бөгөөд биед хөнгөн учир яг л борооны цув хийхэд төгс зохицсон даавуу байсан юм.

Тиймээс ч тухайн үеийн алдартай судлаачид Арктик болон Антарктид руу судалгаанд явахдаа уг даавууг ашиглан хувцас болон майхан хийлгэж аянд гарах болжээ.
Түүнчлэн 1910 онд Лондон, Манчестер хотуудын хооронд хамгийн богино хугацаанд буюу 24 цаг дотор туулж очсон нисгэгч Claude Grahame-White нь мөн л Burberry-гийн габардинаар хийсэн хувцсыг өмссөн байна.

Морьт хүлэг баатрын дүрс бүхий лого нь анх 1901 онд үүссэн ба логон дээрх “prorsum” гэсэн бичиг нь Латинаар урагшаа гэсэн утгатай гэнэ.

Дэлхийн 1, 2-р дайны үед Английн офицерууд болон цэргүүдийн гадуурх цув болон бусад төрлийн хувцас, хэрэглэлүүдийг Burberry хийх болжээ. Цаашилбал, Их Британийн зэвсэгт хүчин, нисэх хүчин, усан цэрэг болон эмэгтэй цэргийн армийг хүртэл хувцас хэрэглэлээр хангаж байсан түүхтэй. Дайны үед ч гэсэн энгийн иргэдэд зориулж эрэгтэй эмэгтэй усны хамгаалалттай хувцаснууд болон цувнуудыг үйлдвэрлэсээр л байжээ. Тиймдээ ч Burberry нь ихэс дээдсийн таашаалд нийцсэн нөлөө бүхий бренд болсон төдийгүй Их Британи улсын эзэн хаан George V, Хатан Хаан Elizabeth II болон Ханхүү Charles нараас эрхэм дээдсийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж байсан юм.

1920 онд брэндийн таних тэмдэг болсон дөрвөлжин хээтэй дотрыг анх хийж эхлэн үүнээс хойш хар, бэйж, улаан өнгийн дөрвөлжин хээтэй доторлогоо нь Burberry- гийн салшгүй нэгэн хэсэг болсон юм.

Бүгдийн хүсэмжлэх болсон Burberry-гийн цувыг алдарт жүжигчин Audrey Hepburn, Marlene Dietrich болон Humphrey Bogart нар кинондоо өмсөж 1950-аад онд дэлгэцэд мөнхрүүлж байжээ.

Гэвч 1990-ээд оны дунд үеэр тус брэнд нь уналтад орж эхэлсэн байна. Английн жүжигчин Danniella Westbrook толгойноосоо хөл хүртэл Burberry-гаар ямар ч зохицолдоогүй хувцаслаж олны нүдэнд гарсан нь маш их шүүмжлэлд өртөж, энэ нь Burberry-гийн хувьд жинхэнэ хар ПР болсон юм. Үүнээс гадна тухайн үеийн хөл бөмбөгийн фенүүд уг принтийг формоо болгосноор брэндийн тансаг, дээд зэрэглэлийн гэх ойлголт алдагдаж эхэлсэн байна. Үүнээс болж Английн томоохон их дэлгүүрүүд хүртэл Burberry- гийн бүтээгдэхүүнийг худалдаалахаас татгалзаж байжээ.

Ийм их уналтанд орсон брэндийн нэр хүндийг босгож өнөөгийн бидний мэдэх Burberry-г бүтээлцсэн эрхэм бол Christopher Bailey юм. Тэрээр Thomas Burberry-гийн нэгэн адил шинэ, бүтээлч технологийг ашиглаж дизайнаа гаргадаг нэгэн ба 2000-аад оны үед тус брендийн бүтээлч захирал болсноор Kate Moss, Naomi Campbell, Eddie Redmayne, Douglas Booth, Cara Delevingne, James Corden, Agyness Deyn зэрэг одууд, алдартай моделиудтай хамтарч ажиллаж брэндийн нэр хүндийг эргэн сэргээсэн юм. Мөн Burberry-г кино, хөгжим, шинэ онлайн худалдааны вебсайтаараа сурталчлахаас гадна, загварын шоугаа олон нийтэд шууд дамжуулах, эрэгтэй эмэгтэй загварын шоугаа нэгтгэх, шоуны дараа загваруудаа шууд худалдаалж эхлэх зэрэг маш олон хэрэгтэй шинэчлэлтүүдийг хийсэн юм.

Харин 2018 оноос хойш брэндийн бүтээлч захирлаар Riccardo Tisci ажиллаж эхлэн шинэ стратегиудыг хэрэгжүүлж байгаа төдийгүй Peter Saville-тай хамтран брэндээ шинэ лого, монограм хээтэй болгожээ.
Өнөөдөр Burberry нь дэлхий даяар 400 гаруй дэлгүүртэй, зөвхөн хувцас ч биш, аксессуар, цүнх, үнэртэн, гоо сайхан гээд олон төрлийн бүтээгдэхүүнүүд гаргадаг, Английн уламжлалт хэв маягийг орчин үеийн тансаг загвартай хоршуулсан дэлхийн хамгийн том, нөлөө бүхий загварын компаниудын нэг юм.

Tags: Танд санал болгоход

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК