Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Gucci гэхээр л брэндийн бүтээлч захирал Alessandro Michele-гийн сүүлийн хэдэн жил гаргасан гайхалтай өвөрмөц, максималист загварууд, эсвэл нилээд хэдэн жилийн өмнө дизайнер Tom Ford-ын шуугиан тарьж байсан задгай загварууд болон нүцгэн зураг авалтууд санаанд ордог. Харин энэ бүгдээс өмнө Gucci нь энгийн нэгэн арьсан эдлэлийн дэлгүүрээр гараагаа эхэлж байсан юм.

Италийн арьсан эдлэл урлагч Guccio Gucci нь анх Английн Лондон хотын зочид буудалд гийчдийн ачааг зөөдөг байхдаа чемодан, аяллын цүнх зэргийг ихээхэн сонирхох болжээ. Тэрээр Италийн Флоренцод буюу эх нутагтаа эргэж ирээд Franzi хэмээх чемодан, тээшний брэндэд ажиллах болсон байна. Хэдэн жилийн дараагаас өөрийн бизнесийг эхлүүлж, Gucci брэндийн анхны дэлгүүрийг 1921 онд Флоренц хотод нээж байжээ.

Анх морины эмээл болон бусад хэрэгслүүдийг Италийн хамгийн сайн чанарын арьсаар хийдэг байсан нь олны таашаалд нийцэж, цаашлаад Английн язгууртнуудын дунд танигдаж нэр хүндийг олжээ. Тэдний одоогийн арьсан эдлэл, цүнхнүүдэд морины эмээл болон бусад хэрэгслээс санаа авсан деталиуд их харагддаг нь үүнээс үүдэлтэй.

Түүний 3 хүү Aldo, Vasco, Rodolfo нар 1938 оноос хойш бизнесийн үйл ажиллагаанд нь оролцож эхлэн Ром, Милан зэрэг хотуудад дэлгүүрээ нээж брендээ өргөжүүлсэн. Харин 1930 оны дунд үеэр Италид арьс хэрэглэх шинэ хууль гарч торгууль зааснаар зөвхөн арьсан эдлэл хийхэд хүндрэлтэй болсон тул өөр материалууд турших болжээ. Үүнээс улбаалан Маалинган даавуун дээрх жижиг хар алмаазаар холбогдсон Gucci- гийн таних тэмдэг болсон анхны принт үүсжээ.

Түүнчлэн 1947 онд Дэлхийн 2-р дайны сүүлээр материал хомс байснаас болж Gucci- ийн гар урлалчид Японы хулс модоор цүнхний бариул хийж эхэлсэн байна. Сонирхолтой нь энэ цүнх Gucci-гийн хамгийн алдартай загваруудын нэг болсон юм. 1953 онд анхныхаа Америк дахь салбарыг Нью Йорк хотод нээснээр Америкийн хэрэглэгчдэд хүрч эхлэв. Ийнхүү Холливудын одуудад таашаагдах болсноор үүнээс хойших 10 жилийг Gucci-гийн Алтан үе гэж нэрлэдэг. Харамсалтай нь Guccio Нью Йорк дахь дэлгүүрээ нээсний дараахан удалгүй нас нөгчжээ.

Elizabeth Taylor, Peter Sellers, Jackie Kennedy, Grace Kelly зэрэг алдартнууд Gucci-гийн цүнхийг барьж олны хараанд өртөж байсан билээ. Үүнээс гадна Rodolfo Gucci нь Монакогийн гүнж Grace Kelly-д зориулан Италийн иллюстратор зураач Vittorio Accornero-гоор цэцгэн хээтэй алчуур бүтээлгэсэн нь “Flora” нэрээр алдаршиж, үүнээс хойш Gucci-гийн алдартай цэцэг, навч, шавжны дүрс бүхий 43 төрлийн принт бүтээгджээ. Мөн энэ үеэр Guccio Gucci- гийн дурсгалд зориулан 2 G үсэгнээс бүтсэн одоогийн бидний мэдэх логог бүтээсэн байна.

1970, 1980-аад он Gucci брэндийн хувьд уналттай он жилүүд байсан нь өв залгамжлагч нарын таарамжгүй харилцаанаас болсон төдийгүй тус брэнд бараг л дампуурах шахсан гэж хэлж болно. Харин загвар зохион бүтээгч Tom Ford 1990 онд Gucci-гийн бүтээлч захирал болсноор уг брэндийн аврагч болсон билээ.

Тэрээр брэндийн имижийг эрс өөрчилж, минималист хэв маяг зонхилж байсан 90-ээд онд бариу даашинз, өндөр өсгийт, илүү дур булаам загваруудыг гаргаж бусдаас ялгарч чадсан юм. Түүнчлэн чадварлаг стилист Carine, шилдэг зурагчин Mario Testino нартай хамтран дээд зэрэглэлийн загварын концептийг эрс өөрчилж илүү нүцгэн, секси, жинхэнэ шуугиан тарьсан зураг авалтуудыг хийж Gucci-гийн борлуулалтыг 10 тэрбум доллар болгож өсгөж байсан түүхтэй. Тэрээр 2004 онд сүүлийн коллекцио танилцуулаад брэндээ орхисон ба Frida Giannini дараагийн бүтээлч захирлаар томилогдон 10 жилийн турш ажилласан.

Харин Alessandro Michele 2015 оноос эхлэн Gucci брэндийн бүтээлч захирлаар ажиллах болсон ба үүнээс өмнө тэрээр тус компанид 12 жилийн турш өөр өөр албан тушаалд ажиллаж байжээ. Тэрээр бүтээлч захирал болсон даруйдаа өмнөх дизайнерын бүтээсэн 2015 оны намар өвлийн эрэгтэй коллекцийг шоунаас тавхан хоногийн өмнө бүгдийг нь өөрчилж, загваруудыг ахин шинэчилж байсан. Үүнээс 1 сарын дараа Милан дахь эмэгтэй загварын шоу нь маш амжилттай болсноор Michele өөрийнхөө чадварыг батлан харуулсан байна. Тэрээр өөрийнхөө төсөөллийн ертөнц, өвөрмөц хэв маягаар Gucci-гийн классик стилийг өөрчлөн максималист мөрөөдлийг бүтээсэн гэлтэй. Түүний коллекциуд ихэвчлэн “pop culture”-аас санаа авсан байдаг ба тод хурц өнгөнүүд, олон давхар хуниастай деталиуд, бяцхан луун хүүхэлдэй, сэрдхиймээр хиймэл толгой зэрэг олон гайхмаар сюрпризүүдийг тайзан дээр харуулсан билээ. Энэ бүгд брэндийн борлуулалтыг 11% өсгөж, Gucci-г эргээд бүхний анхаарлыг татсан “it” бренд болгож чадсан юм.

Сонирхуулахад, Michele нь 2018 онд брэндийн өв уламжлал, баялаг түүхийг бусдад түгээхийн тулд “Gucci Garden” музейг Флоренц хотын “Palazzo della Mercanzia” түүхэн ордон дотор байгуулсан. Уг музей нь Флоренц хотын төв гудамжинд байрлах ба дотроо музейгээс гадна Итали загварын хээнцэр дотоод засал бүхий нэрийн дэлгүүртэй.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК