Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Урт үстэй үедээ үсээ тайрмаар санагдаад, үсээ тайруулахаараа урт үс гоё харагдаад байдаг. Танил сонсогдож байна уу? Бүсгүйчүүд бидний амьдралд байнга тохиолддог хоёрдмол сонголтуудын нэг нь энэ биз ээ. Гэхдээ богино ч бай урт ч бай эрүүл үстэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах, үсээ эрүүлжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудаас хуваалцъя.

1. Хуйхандаа массаж хийх

Хүмүүс ихэвчлэн үсэндээ л анхаарал хандуулж олон төрлийн үсний бүтээгдэхүүнүүд хэрэглэж харагддаг. Гэвч үсээ эрүүл, урт ургуулахын тулд гол анхаарах хэрэгтэй зүйл бол хуйх юм. Сайн хөрсөн дээр гоёмсог цэцэг ургадаг шиг эрүүл хуйхтай болсноор үс ч мөн эрүүлждэг. Тэгвэл үсээ сайхан ургуулахын тулд хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь хуйхандаа массаж хийх гэнэ. Массаж нь стрессний гармон, зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй цусны эргэлтийг сайжруулж, үсний угийг илүү бат бөх болгодог байна. Үсээ хуурай байхад нь массаж хийж болох ч тэжээлийн тосоор массажилж өгвөл илүү үр дүнтэй.

2. Өндгөөр маск тавих

Судалгаагаар хүний үс 1 сард ойролцоогоор 1.27см ургадаг байна. Хэдий бид үсний ургалтыг хурдасгах боломжгүй ч ургаж байгаа үсээ илүү эрүүл, өтгөн, гялалзсан болгож болно. Хэрвээ үс тань хугараад байгаа бол өндөгний маскыг туршаад үзээрэй. Өндөг нь лецитин болон уураг ихээр агуулдаг учир үсэнд тэжээл өгч үсний ширхгийг илүү бат бөх болгож өгдөг. Түүнчлэн өндгөнд агуулагддаг хүхэр нь хагталтыг арилгахад тустай гэнэ. Уг маскыг хийхдээ 2 өндгөн дээр 2 халбага оливын тос хийж хутгана. Үүн дээрээ тал аяга ус хийгээд л маск бэлэн болно. Үүнийгээ үсээ самнасныхаа дараа хуурай үсэн дээрээ түрхэн 30 минут орчим байлгаад шампунь болон ангижруулагчаараа угааж цэвэрлэнэ.

3. Эрүүл өөх тостой хүнс хэрэглэх

Бүсгүйчүүд үс, хумс ургуулдаг витамин авч уух нь түгээмэл байдаг. Гэвч энэ нь үсийг ургуулах тийм ч үр дүнтэй арга биш юм. Уг нэмэлт тэжээлүүд нь үр дүн муутайгаас гадна бусад олон төрлийн нэмэлт бодисыг агуулдаг учир биеийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг (жишээ нь: батга гаргах). Үүний оронд идэж ууж байгаа хоол хүнсээрээ буюу илүү эрүүл аргаар витамин, эрдэс бодис, шим тэжээлээ авах хэрэгтэй. Тухайлбал, эрүүл өөх тос хэрэглэх нь үсний ургалтад чухал ач холбогдолтой. Ялангуяа Омега-3 нь үсний ширхгийг илүү бат бөх болгож, гялалзуулах ач тустай байдаг. Бидний бие Омега-3 ялгаруулдаггүй, гаднаас авах зайлшгүй шаардлагатай учир Омега-3 ихээр агуулагддаг сальмон загас, туна, маалингын үр, хушга, шар буурцагны тос, канола тос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл зохистой.

4. Торгомсог дэрний уут ашиглах

Торго эсвэл торгомсог материалтай дэрний уут ашиглах нь үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Учир нь цэвэр даавуун уут нь үсний бүх чийгшлийг өөртөө шингээгээд авчихдаг тул үс хуурайших, ширэлдэх, хугарах асуудлууд гардаг байна. Тиймээс торгомсог зөөлөн материалтай дэрний уут хэрэглэж заншаарай.

5. Кератинтай бүтээгдэхүүн хэрэглэх

Кератин агуулсан бүтээгдэхүүн нь хуурайшилттай тэмцэж үсийг илүү гялалзсан бөгөөд бат бөх болгодог нь батлагдсан. Уг уураг нь үсэнд хэрэгцээт амин тос, шим тэжээлийг өгч үс ургахад таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг учир үсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагад кератин байгаа эсэхийг анзаараарай.

Үүнээс гадна үсний ургалтад сөргөөр нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Тухайлбал, стрессдэх нь үс уналтын гол шалтгаан болдог бол тамхи татах нь хуйх руу очих цусны урсгалыг хязгаарладаг учир үсний ургалтад мөн сөргөөр нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн үсээ индүүдэх, хайчаар ороох бүрт үс тодорхой хэмжээгээр гэмтэж байдаг. Мөн үсээ хэт их угаах нь хуйхны байх ёстой тослогийг арилгаж, хуурайшуулах, хагтуулах гэх мэт асуудлуудыг дагуулдаг байна.

Холбоотой мэдээ

Read more

Loreal-ын шинэ нүүр царай Kendall Jenner

Loreal-ын шинэ нүүр царай Kendall JennerМодель, ТВ-ийн од Kendall Jenner гоо сайхны ертөнцийн хамгийн хүчтэй тоглогч болох Loreal-той 11 сая ам долларын гэрээ хийсэн билээ. Нийтлэлийг унших
Read more

Хамгийн сонирхолтой 9 загварын баримтат кино

7 Days Out (2018) “Chanel” загварын ордны доторх ертөнцийг тольдохыг хүсвэл Netflix-ийн “7 Days Out” баримтат киног үзээрэй. Домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд уг Нийтлэлийг унших
Read more

2023 оны гоо сайхны томоохон 7 тренд

Y2K мода үргэлжилсээр 2000-аад оноос эргэн ирсэн гялалзсан, фүтүристик будалтууд 2023 оны будалтын чиг хандлагыг тодорхойлох болно. Металлик, холографик, зөөлөн пастель өнгөнүүд гоо сайхны ертөнцөд Нийтлэлийг унших
Read more

Хүндэтгэл хүлээх эрхтэй алдартнуудын гаргасан гоо сайхны 5 брэнд

Ар араасаа хөврөх алдартнуудын шинэ гаргасан брэндийн мэдээ мэдээлэл улиг болсоор байгаа ч тэдэн дундаас ялгарч гарсан хэд хэдэн брэндүүд бий. Өмнө нь алдартнууд бүгд Нийтлэлийг унших
Read more

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийлээ

Өнгөрсөн хагасайнд буюу 11 сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены том ач охин Наоми Байден найз залуу Питер Нилтэйгээ Цагаан ордонд хуримаа хийлээ. Хуриманд Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК