1. Урт үс засалт
Valentino гийн от кутюр шоун дээр алхсан моделиудын урт шулуун үс засалтыг санаж байна уу? Энэ хавар яг л ийм үсний засалт тренд болоод байна. Dua Lipa , Lizzo зэрэг одууд саяхан “Grammy” гийн их наадамд оролцохдоо мөн урт үсний засалттай байсан нь тэднийг тун үзэсгэлэнтэй харагдуулж байсан. Түүнчлэн Kim Kardashian-ы эгч дүүс бас урт шулуун үсээр гоёж байгааг анзаарсан биз. Хэрвээ та богино үстэй гэж санаа зовж байвал үс залгуулах аргыг туршаад үзээрэй.
2. Орчин үеийн Пикси үс засалт
Пикси үс засалт нь эршүүд хирнээ зохисон хүндээ үнэхээр дур булаам дүр төрхийг бүрдүүлж чаддаг, хэзээд хамгийн догь харагддаг үсний засалт юм. Хэрвээ та үсний засалтаа зоригтойгоор эрс өөрчлөхийг хүсвэл жүжигчин Zöe Kravitz шиг Пикси үс засалтыг туршаад үзээрэй.
3. Сэгсгэр Боб тайралт
Уг богино тайралт нь төрөлхийн долгионтой эсвэл буржгар үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой үс засалт юм. Төгс биш, хааш яаш тусмаа илүү дэгжин харагддаг учраас тэр шүү дээ. Шулуун үстэй бол үснийхээ доод хэсгийг бага зэрэг сэнсдээд эсвэл долгион оруулж янзлаарай.
4. Франц стилийн чолк
Хэт хичээгээгүй байгалийн дүр төрх Франц бүсгүйчүүдийн нэрийн хуудас гэж хэлж болно. Яг л ийм үзэсгэлэнтэй натурал дүр төрхийг бүрдүүлэхэд яг одоо тренд болж буй дундуураа хуваалттай чолк төгс тохирно.