Данийн гоёл чимэглэлийн Pandora брэнд нь хамгаас эрхэм ээжүүддээ талархсан сэтгэлээ илэрхийлэх гоёмсог загваруудыг шинэ коллекциороо танилцуулж байна. Баяр гуниг хосолсон амьдралын бүхий л цаг мөчүүдэд ээжүүд маань л бидний хажууд байж хамгийн үнэнч зөвлөх, дэмжигч болж, хариу нэхэлгүй хайрлаж байдаг шүү дээ.
Ийм дотно, нандин харилцаанд сэтгэлийн гүн дэх мэдрэмжээ илэрхийлэх нь тийм ч амар биш. Гэсэн ч өдөр тутамдаа тэднийгээ гэсэн хайр хүндлэлээ харуулж , жижиг зүйлсээр ч хамаагүй баярлуулж яагаад болохгүй гэж?
https://www.youtube.com/watch?v=t2iC6SNlRJs
Pandora нь уран нарийн хийц, чанартай материал, орчин үеийн загваруудаараа хэрэглэгчиддээ танигдсан билээ. Тэгвэл энэ удаагийн цуглуулгадаа зүрхэн хэлбэртэй чармууд, MOM бичигтэй гоёлууд, гэр бүлийн мод, болон хязгааргүйг билэгдсэн дүрс бүхий гялалзсан шигтгээтэй загваруудыг илүү онцолсон байна.
Түүнчлэн зарим бүтээгдэхүүнүүддээ 14 kаратын алтыг оруулж өгснөөрөө цуглуулгыг илүү тансаг, үнэ цэнэтэй болгожээ.
Дашрамд дурдахад Pandora брэндийг 1982 онд Данийн уран дархан Пер Эниволдсен нь эхнэр Виннигийн хамт үүсгэн байгуулж Копенхаген хотод анхныхаа дэлгүүрийг нээж байжээ. Гэр бүлийн жижиг бизнесээс эхэлсэн уг бренд нь өдгөө дэлхий даяар 7700 гаруй цэгээр борлуулагдаж, Facebook дээр л гэхэд 15 сая дагагчидтай, 13 сая гаруй Pandora Club гишүүдтэй болсноор дэлхийн дахинд хамгийн их танигдсан гоёл чимэглэлийн брэнд болж чадсан юм.