Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Баленсиага шинэ бүхний эхлэл байж чадсанаараа дэлхий дахинд загварыг таниулсан хүн” хэмээн Harper’s Bazaar-ын редактор Диана Врийланд домогт загвар зохион бүтээгчийг дурсаж байв. Хамгийн тансаг материалууд болон өнгөний хослолуудаар гайхалтай бүтээлүүд урласаар ирсэн тэрээр маргаангүйгээр 20-р зууны хамгийн шилдэг дизайнеруудын нэг билээ.
Брэндийн үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиага нь Испанийн Гипускоа мужийн жижиг тосгонд өссөн ба ээж нь Испанийн дээдсийн гэр бүлийнхэнд оёдолчноор ажилладаг байжээ. Багаасаа ээжийгээ ажиллахыг харж өссөн тэрээр анхныхаа хувцасны дэлгүүрийг 1919 онд Сан Себастьян хотод нээж ээжийнхээ нэрээр Eisa хэмээн нэрлэсэн байна. Удалгүй дараа дараагийнхаа дэлгүүрүүдийг Мадрид, Барселон зэрэг томоохон хотуудад нээсэн боловч Испанид иргэний дайн дэгдсэнээр хаахад хүрчээ. Гэсэн ч бууж өгөлгүй шаргуу хөдөлмөрлөсөөр “Balenciaga”-гийн загварын ордонг 1937 он гэхэд Францын нийслэл Парист нээжээ.

Баленсиага урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй өвөрмөц хэлбэртэй, этгээд сонирхолтой завгарууд бүтээдэг байсан тул бүтээлч, шинийг эрэлхийлэгч гэдгээрээ алдартай. Тухайлбал, 1950, 60-аад онд Christian Dior-ын элсэн цаг хэлбэртэй загварууд ид шуугиулж байх үед Balenciaga брэнд тухайн хэв маягаас зөрсөн шулуун загварын даашинзуудаараа ялгарч байв. Түүнчлэн ихэнх загвар зохион бүтээгчид загвараа зохиохдоо цаасан дээр зурахаас эхэлдэг бол авьяаслаг дизайнер маань шууд л манекан дээр даавуугаараа туршилт хийж, ахин давтагдашгүй шинэлэг загваруудыг урладаг байжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр 2 гарынхаа аль алийг нь маш чадварлагаар ашиглан хувцсаа бүтээдэг байсан гэнэ.

Түүний загваруудыг уран баримал, архитектур, урлагийн бүтээлтэй зүйрлэдэг нь ямар ч өөгүй төгс хийц болон хараа булаам онцгой загваруудтай нь холбоотой.

Алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор хэлэхдээ “От Кутюр бол Баленсиагагаар удирдуулсан найрал хөгжмийн тоглолт, харин бусад загвар зохион бүтээгчид бид түүнийг дагадаг хөгжимчид ” гэжээ.

1950-1960 аад онууд нь Balenciaga брэндийн хамгийн идэвхтэй, бүтээлч он жилүүд болж өнгөрсөн бөгөөд энэ үедээ бөмбөлөг хэлбэртэй хүрэм, “tunic” даашинз, шулуун даашинз, авгалдайн хүрэм, бөмбөлгөн юбка, хүүхэлдэйн даашинз, “empire line” даашинз, кимоно хүрэм зэрэг алдартай хувцаснуудаа бүтээж байлаа. 1968 онд Баленсиага Парис дахь загварын ордноо хаасан бөгөөд удалгүй 4 жилийн дараа 77 насандаа өөд болсон юм. Үүний дараагаар загварын ордон нь бараг 20 жилийн турш хаалттай байжээ.

Одоогоор Balenciaga-гийн гол загвар зохион бүтээгчээр Гүржийн дизайнер Демна Гвасалия ажиллаж байгаа бөгөөд загвараа гаргахдаа байгаа зүйлийг эвдэж түүгээрээ эргээд ахин давтагдашгүй шинэ зүйлийг бүтээх дуртай гэнэ.

Харин 1987 оноос хойш Мишель Гома, Жозефус Тимистер, Николас Жескуэр, Александр Ванг зэрэг үе үеийн чадварлаг загвар зохион бүтээгчид Balenciaga брэндэд үе солигдож ажиллаж байв.

Сүүлийн үед брэнддээ спорт хэв маягийг түлхүү шингээх болсон төдийгүй хувцасны үзэмжээс гадна биед эвтэйхэн байдал, зориулалт, ур хийц тал дээр нэлээдгүй анхаарч ажилладаг байна.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК