Зөвхөн фитнессийн зааланд л хэрэглэгддэг байсан спорт пүүзнүүд нь сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлон, загварын тайзнаа ноёрхох болсон билээ. Хамгийн загварлагт тооцогдох пүүзнүүдийн тренд болон хэрхэн сүүлийн үеийн стилийг бүрдүүлэх зөвлөгөөг хүргэж байна.
Хуучны хэв маягтай пүүзнүүд
Хуучны классик загварыг орчин үеийн хэв маягт буулгасан Loewe брэндийн минималист кетийг онцолж байна. Уг загварыг 1970-аад оны спортлог пүүз болон баллерина загварын гутлуудаас санаа авч урласан учир чөлөөт загварыг эмэгтэйлэг, элегант хэв маягтай хоршуулан уусгасан гэж хэлж болно. Түүнчлэн Gucci брэндийн хуучны цагийг санагдуулам загвартай спортлог пүүзийг бэлтгэлийн өмд болон ноолууран кардиган цамцтай хослуулж жинхэнэ Итали загварын ордуудын хээнцэр стилийг бүрдүүлээрэй.
Загварлаг пүүзнүүд
Эдгээр пүүз нь өнгө загварын хувьд илүү өвөрмөц, өргөн платформ ултай бөгөөд хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлж буй учир таныг бүр ч илүү загварын мэдрэмжтэй харагдуулна. Balenciaga брэндийн зузаан ултай Triple S загварууд, болон Gucci брэндийн өргөн ултай ‘Rhyton’ загваруудыг өргөн загвартай хослол, жинс болон өнгөлөг принттэй даашинзтай хослуулаад үзээрэй.
Өдөр тутмын загварууд
Bottega Veneta, Common Projects and Alexander McQueen зэрэг брэндүүдийн тансаг зэрэглэлийн, цэмцгэр загвартай пүүзнүүдийг сүүлийн үеийн чиг хандлагат онцолж байна. Уг пүүзнүүд нь хэзээ ч хоцрогдохгүй, классик загвартай бөгөөд өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой. Үүнээс гадна урт даашинз, брюкэн өмд, жинс гэх мэт ямар ч төрлийн хувцастай зохицдогоороо онцлогтой.
Спортлог загварууд
Харин фитнесс зааланд дасгал хийхдээ ч дэгжин харагдахыг хүсч байвал спорт хувцасны Adidas Originals and Nike брэндүүдийн спортлог пүүзнүүд болон APL Athletic Propulsion Labs брэндийн дэвшилтэт технологи ашигласан загваруудаас сонгож болох юм. Түүнчлэн Stella McCartney, P.E Nation , The Upside брэндүүд ч бусдаасаа дутахааргүй дасгалын пүүзнүүдийг үйлдвэрлэж гаргадаг.
Брэндүүдийн хамтарсан коллекци
Бүтээлч санаануудын нэгдэл болсон брэндүүдийн хамтарсан загваруудаас илүү зүйл гэж юу байх билээ? Брэндүүдийн өөрсдийн онцлогийг харуулж, хэв маягийг хоршуулсан загваруудаас танд заавал байх хэрэгтэй заримаас нь танилцуулж байна.
Алдарт Adidas брэндийн Girls Are Awesome брэндтэй хамтарсан эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг дэмжиж, уриалсан хамтралыг хүргэж байна. Уг загвар нь эмэгтэйлэг, зөөлөн ягаан өнгөөр Adidas-ын классик Superstar загварыг гоёжээ. Үүнээс гадна Gucci брэндийн Disney-тэй хамтарсан пүүз болон спорт хувцасны Reebok-ийн Cottweiler чөлөөт хувцасны брэндтэй хамтарсан дэвшилтэт технологийг ашигласан загваруудыг сонирхоод үзээрэй.