Pantone институтээс жил бүр дизайнерууд, маркетерууд, брэндүүд болон уран бүтээлчдэд зориулан тухайн жилийг тодорхойлох өнгөний трендийг гаргадаг билээ. Энэ жил тэд хоёр өнгийг сонгож 2021 оны тренд өнгөөр тодорхойлсон байна. Үүнд “Ultimate Grey” буюу сав саарал өнгө болон “Illuminating yellow” буюу гэрэлтсэн, цайвар шар өнгүүд оржээ. Эдгээр өнгөний сонголтууд дэлхийн алдартай загварын брэндүүд болох Prada, Jacquemus, Gucci, Balmain, Givenchy нарын 2021 оны хавар зуны загварын шоунуудад үзэгдэж байсан юм.
“Illuminating yellow”
“Ultimate Grey”
Emilio Pucci spring/summer 2021.
Тэгвэл эдгээр өнгүүд яг ямар утга учиртай вэ?
Саарал өнгө нь хүч чадал болон тэсвэр тэвчээрийг илэрхийлдэг өнгө юм. Хэрэв байгалийг авч үзвэл хад, чулуу, далайн эрэг дээрх хайрга зэрэг нь олон сая жилийн туршид байсаар л байсан, цаашид ч байх бөгөөд эд бүгд саарал өнгөтэй байдаг шүү дээ. Тиймээс ч уг өнгө нь бидэнд хэрэгтэй тэсвэр хатуужлыг илэрхийлж 2021 оны тренд өнгөөр сонгогдсон байна.
Харин цайвар шар өнгө нь итгэл найдвар, эерэг байдлыг илэрхийлдэг өнгө төдийгүй цэлмэг тэнгэрийг гэрэлтүүлэх нар мэт сэтгэл сэргэм, илүү эерэг ирээдүйг билэгдэн шинэ оныг уг өнгөөр тодорхойлжээ. Тиймээс ирэх ондоо бидэнд сайхан цаг ирнэ гэдэгт итгэх итгэл найдвар, эерэг сэтгэлгээ, мөн бүхнийг давж гарах тэсвэр тэвчээр хэрэгтэйг сануулан эдгээр өнгүүдийг сонгосон байна.
Prada spring/summer 2021, Balmain spring/summer 2021
Jacquemus spring/summer 2021, Salvatore Ferragamo spring/summer 2021