Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Чухал хэрэгцээтэй, энгийн, өдөр тутмын, шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй хувцас гэх мэт эдгээрийг юу гэж ч нэрлэж болно. Уг 13 төрлийн хувцас нь ямар ч хувцасны шүүгээнд заавал байх хэрэгтэй, төгс капсуль шүүгээг бүрдүүлэх эд зүйлс юм.

Пенни гутал
Хувцасны шүүгээнд байх ёстой хамгийн эхний чухал зүйл бол Пенни гутал бөгөөд энэ нь бараг л зуун дамжсан түүхтэй, сонгодог бүтээл юм. Уг гутал нь анхлан эрчүүдэд зориулагдан бүтээгдэж байсан бөгөөд өдгөө эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээний гол нэгэн хэсэг болжээ. Saint Laurent брэндийн өргөн зузаан ултай пенни гутлыг хэлхгэр хослол болон үнэтэй цагтайгаа хослуулан өмсч орчин үеийн хэрнээ уламжлалт хэв шинжийг агуулсан, бага зэрэг эрэгтэйлэг сонирхолтой дүр төрхийг бүрдүүлээрэй. Хэрвээ илүү элегант бөгөөд сэтгэгдэл төрүүлэхүйц харагдахыг хүсвэл Aeyde брэндийн тансаг гутлыг цэцгэн хээтэй даашинз эсвэл цэнхэр жийнстэй төгс хослуулан өмсөөрэй.

Шинэ загварын клатч цүнх
Бидний олонхи нь шүүгээгээ өргөтгөх бус илүү хялбарчилахыг эрмэлзэж байгаа энэ үед ямар ч хувцастай зохицох цүнх шүүгээнд маань байх зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал Bottega Veneta, Khaite, Loewe нарын зохион бүтээсэн том хэмжээтэй гар цүнхнүүд төгс жишээ болно. 

Эдгээр цүнхнүүд нь маш зөөлөн материалаар хийгдсэн бөгөөд сугандаа хавчуулж эсвэл гартаа углан үүрч болно. Ер нь гар цүнхийг зөвхөн үдшийн арга хэмжээнд оролцохдоо л үүрдэг байсан үе өнгөрсөн ба эдгээр загварууд нь өдөр тутамдаа өмсч болох торгон хослол, эсвэл тас хар хувцаслалт дээр төгс нэмэлт болж өгдөг. Тиймээс ч өдөр тутмын хувцаслалтыг чинь чимэх капсуль шүүгээнийн чинь загварлаг нэгэн хэсэг байх болно 

Тансаг бэлтгэлийн хослол

Сүүлийн жилүүдэд цар тахлаас болж гэртээ ихэнх цагаа өнгөрөөх нь бидний хувьд хэвийн үзэгдэл болоод байгаа билээ. Уг шинэ хэвийн байдлаас шалтгаалж бидний хувцаслалтын хэв маяг ихээхэн өөрчлөгдөж байгааг та бүхэн анзаарсан биз. Тухайлбал, биед тав тухтай байдал нь олон хүмүүсийн хувьд, тэр дундаа загварт дурлагсдын хувьд хүртэл хувцас сонгож авах хамгийн чухал шалгуур болоод байна. Тиймээс загвар зохион бүтээгчдийн дунд хувцаслалтын уламжлалт хэв маягийг алдагдуулахгүйгээр хүмүүсийн уг хэрэгцээг хэрхэн хангах вэ гэсэн асуулт гарч ирж байна. 

Үүнд яг тохирсон шийдэл бол тансаг загварын бэлтгэлийн өмд төдийгүй энэ нь таны шүүгээний салшгүй нэг хэсэг болох болно. Leset ба Tom Ford брэндүүдийн өргөн болон доошоо нарийссан загвартай өмднүүдийг энгийн цагаан фудболк эсвэл өмдний хос цамц болон шагайндаа уяадаг сандаалтай хослуулснаар хичээгээгүй мэт хэрнээ загварлаг дүр төрхийг бүрдүүлж болох юм.

Хүрэм
Цахиурын хөндийн чадварлаг ажилчид оффистоо малгайтай цамц өмсөх нь хэвийн үзэгдэл болсон энэ эрин үед албан болон албан бус хувцаслалтын хоорондын ялгаа бүдгэрч эхлэсэн билээ. Жишээ нь: пиджак нь компанийн ажилчдын сонгодог хувцаслалтаас хүмүүсийн өдөр тутмын хувцаслалт руу шилжсэн юм. Загварын ертөнцийн томоохон төлөөлөл болох Saint Laurent брэндийн давхар энгэртэй дэгжин загварын пиджак, шинээр гарч ирж буй Frankie Shop брэндийн илүү чөлөөт загвараас сонирхоод үзээрэй. Жийнстэй хослуулснаар жинхэнэ утгаараа орчин үеийн тансаг болон гудамжны стилийг хольсон загварлаг шүүгээг бий болгож чадна.

Нарийн уяатай сандаал
Энэ улирлын хамгийн хүсэмжит гутал нь бараг л хөлийг нүцгэн мэт харагдуулдаг нарийн оруулгатай сандаал юм. Bottega Veneta, Gianvito Rossi-ийн 1990-ээд оны загвараас санаа авсан уяатай сандаалаас эхлээд Porte & Paire брэндийн гоёмсог намхан ултай шаахай гээд бүхий л загварууд нь минималист эмэгтэйчүүдийн мөрөөдөл гэлтэй. Хамгийн сайшаалтай нь тэд бүх төрлийн хувцастай гайхалтай сайхан зохицдог. Бараандуу өнгийн жийнс, нарийн мөртэй торгомсог даашинз, мөн даавуун шорт гэх мэт юун дээр ч хослуулан өмсч болно.

Өдөр тутмын гоёл
Гоёмсог загвартай аксессуар нь ямар ч энгийн хувцаслалтынг гайхалтай харагдуулах увидастай. Модель Jasmine Tookes-ийн энгийн загвартай, сорочкан захтай даашинз дээр олон төрлийн чокер болон гинжүүдийг хэрхэн хослуулж зүүснээс санаа аваарай. Харин өндөр үнэтэй алмааз, бугуйн цаг зэргийг үнэт эдлэлийн хайрцгандаа хадгалж бүү гандаагаарай. Эдгээр харц унагам загварууд нь хадгалагдах гэж бус хүссэнээрээ зүүлгэж, гангарч, бишрүүлэх зорилгоор бүтээгдсэн юм шүү.

Шинэ загварын жийнс
Олон жилийн турш тренд байсаар ирсэн бариу жийнс нь албан ёсоор шүүгээнд байх чухал зүйлсийн тооноос хасагджээ. Харин өндөр суудалтай, уранхай, шулуун загварын жийнсэн өмд нь таны шүүгээнд шинэлэг өнгө төрхийг бэлэглэх болно. Agolde, Slvrlake and Totême зэрэг жийнсний мэргэжилтнүүдийн ретро загвартай жийнсэн өмднүүд өдөр тутмын хувцаслалтанд тань тэс өөр шинэлэг дүр төрхийг нэмэх болно. Дээгүүрээ өвөрмөц загвар бүхий ханцуйтай, нимгэн сүлжмэл цамцтай хослуулбал илүү сонирхолтой стилийг бүрдүүлж чадна. Багахан хүч хөдөлмөрөөр өндөр сэтгэгдэл үлдээмээр байна уу? Тэгвэл танд төгс тохирох загварлаг жийнсийг сонгоорой.

Том хэмжээтэй цүнх
Загварын салбарын хамгийн мэдрэмжтэй эрэлт өндөртэй төлөөллүүд болох Bottega Veneta болон Prada брэндүүд энэ улирлын чиг хандлагыг том цүнхээр тодорхойлсон байна. Энэ загвар нь хэмжээнээсээ шалтгаалж хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангахаас маш загварлаг харагдуулдаг давуу талтай . Бүх л хэрэгцээт зүйлээ биедээ авч явах боломжтой уг зөөлөн арьсан цүнх нь таны хуучин хувцасны шүүгээнд үнэ цэнэтэй нэмэлт болно гэдэгт итгээрэй.

Ноолууран хувцас
Ноолууран хувцасны талаар нэгэн сонирхолтой баримт хэлэхэд ноолуурыг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй байдаг юм шүү. Хэрвээ угаалгын машин тань гараар угаах тохиргоогүй бол тухайн ноолууран хувцсаа дэрний уутанд хийгээд л хүйтэн усаар угаахад хангалттай байдаг. Тиймээс чанартай ноолууран хувцас сонгож аваад олон жилийн туршид өмсөх боломжтой.
Тухайлбал Alexander McQueen брэндийн кардиган цамц эсвэл Allude брэндийн хоолойтой ноолууран цамц зэрэг нь хэзээ ч трендээс гарахгүй классик загварууд юм. Нэмж хэлэхэд, угаахдаа бага зэрэг хүүхдийн шампунь нэмж хэрэглэвэл таны ноос ноолууран хувцас илүү зөөлөн хөвсгөр болох болно.

Торгомсог слип даашинз

Өдөр тутамд, албаны үед эсвэл оройн арга хэмжээнд гээд л ямар ч үед зүүж буй аксессуар болон хослуулж буй хувцсаа солиод л стилийг нь өөрчилж өмсөх боломжтой гайхалтай хувцаснуудын нэгт энэ даашинз зайлшгүй багтана. Харин аль болох бага үрчийдэг торгон материал сонгохыг хичээгээрэй. Учир нь уг торгомсог даашинз өглөөнөөс үдэш хүртэл таныг гайхалтай харагдуулах үнэнч туслах байх болно. Энэ улиралд Dôen болон Vince дизайнерууд хараа булаам загвартай өнгөлөг слип даашинзууд гаргасан байсан шүү. Та харин слип даашинзаа зузаан ноосон цамц, нарийн уяатай шаахайтай хослуулан өглөөнөөс орой хүртэл өмсөөрэй.

Цэргийн загвартай түрийтэй гутал

Энэ улирлын хамгийн чухал трендүүдийн нэгт яах аргагүй цэргийн загвартай түрийтэй гутал орно. Chloe болон Phillip Lim брэндүүдийн шинэ загварууд ямар ч хувцаслалтыг дэгжин харагдуулах болно. Уг загварын гутлыг нимгэн гэрэлтдэг даашинзнаас эхлээд, сул нэхмэл цамц, жийнс эсвэл мини даашинз зэрэг олон төрлийн хувцастай хослуулан өмсч ч сонирхолтой дүр төрхүүдийг бүрдүүлэх боломжтой. Таны шүүгээн дэх хамгийн их өмсөгдсөн гутлуудыг нэг байх болно гэдэгт итгэлтэй байна.

Минимал пүүз

Эв хавгүй том пүүзний эрин үе дуусч цэмцгэр минимал пүүзний тренд эргэн ирлээ. Тухайлбал Loewe брэндийн энгийн бөгөөд цэмцгэр загварын пүүз нь хослол, цэцгэн хээтэй даашинз гээд л ямар ч хувцсан дээр төгс зохицол болж чадна. Түүнчлэн хүмүүсийн сайн мэдэх Францын гутлын брэнд Veja-г дурдахгүй үлдээж болохгүй байх аа. Уг брэнд нь сүүлийн үеийн тренд загвар болон байгальд ээлтэй байдлыг хослуулж ажиллаж буй цөөн загварын брэндүүдийн нэг юм.

Классик пальто

Сонгодог загварын пальтонууд нь цаг хугацааны шалгуурыг давсаар өнөөг хүрсэн бөгөөд загварын зах зээлийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Тансаг ноолуур, зузаан нэхий, дэгжин цув зэрэг классик загварууд хэзээ ч хуучрахгүй ба үргэлжид загварлагт тооцогдон таны шүүгээний үнэ цэнэтэй хэсэг байсаар байх болно. Эдгээр загварууд дээр хөвсгөр зузаан куртик орчин үеийн классик болон нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК