Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Гоо үзэсгэлэн дэлхийг аварна гэдэг. 2021 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй алдартнуудын жагсаалтад орсон бүсгүйчүүдийн гадаад болон дотоод гоо үзэсгэлэнгийн тухай, тэдний хийж бүтээсэн зүйлс, амжилтын талаарх сонирхолтой мэдээг хүргэе.

1. Bella Hadid

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр төгс нүүрний харьцаа, гоолиг биетэйгээрээ алдартай загвар өмсөгч Bella Hadid сонгогджээ. Bella бол дэлхий дахинд танигдсан мэргэжлийн загвар өмсөгч бөгөөд түүнийг бараг л бүх алдартай брэндүүдийн загварын тайз болон сурталчилгааны самбаруудаас харж болно. Инстаграм дээр 46.7 сая дагагчтай тэрээр хамгийн загварлаг алдартнуудын тоонд ордог.

2. Adriana Lima

Adriana Lima бол Victoria’s Secret-ийн хамгийн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг юм. Мянга мянган хүний зүрх сэтгэлийг булаагч түүний дур булаам төрх, ховстогч харц, хүчирхэг алхаа нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг болгосон билээ.

3. Beyonce

Хөгжмийн ертөнцийн хатан хаан “Queen B” гэгддэг дуучин Beyonce дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд 2021 оны хамгийн баян, амжилттай яваа уран бүтээлчдийн нэг. Тэрээр дуучнаас гадна бизнесвумен, продюсер, филантропи зэрэг олон төрлийн ажлуудыг хийдэг чадварлаг эмэгтэй юм. Түүнчлэн уран бүтээлээрээ нийт 800 гаруй номинацад нэр дэвшин 400-аад шагналын эзэн болж байжээ.

4. Margot Robbie

Margot Robbie бол дур булаам дүр төрх, чадварлаг жүжиглэлтээрээ Холливудын дэлгэцийг эзэгнэсэн шаргал үст билээ. Тэрээр “Once Upon a Time in Hollywood”, “The Wolf of Wallstreet” зэрэг Холливудын алдартай кинонуудын гол дүрд тоглож, Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан чадварлаг жүжигчин юм. Түүнчлэн 2017 онд Time сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад орж байжээ.

5. Aishwarya Rai

Энэтхэгээс гаралтай үзэсгэлэнт жүжигчин Aishwarya Rai энэ жагсаалтын 5-т оржээ. Тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг бөгөөд 1994 онд Дэлхийн Миссийн тэмцээнд тэргүүлж байсан. Одоогоор НҮБ-ийн сайн үйлсийн элч төлөөлөгчөөр ажилладаг ба өөр хэд хэдэн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог гэнэ.

6. Angelababy

Хятадын хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болох Angelababy нь хөөрхөн царай, эгдүүтэй төрхөөрөө олонд танигдсан, жүжигчин, дуучин, загвар өмсөгч, хөрөнгө оруулагч гээд олон ажлыг зэрэг амжуулж яваа чадварлаг эмэгтэй юм. Тэрээр янз бүрийн бизнесүүдэд том хөрөнгө оруулалт хийдэг, зөвхөн урлаг гэлтгүй бизнесийн одтой нэгэн гэнэ. Мөн 2016 онд Hurun Philanthropy-гоос гаргасан жагсаалтын хамгийн залуу сайн үйлсийн зүтгэлтэн болж байжээ.

7. Ariana Grande

Гайхалтай уянгалаг хоолой, барби шиг хөөрхөн төрхөөрөө дэлхийд танигдсан дуучин Ariana Grande-г мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өсвөр насны охидын шүтээн болсон тэрээр мууран нүдний будалт, хагас шуусан үсний засалтаараа өөрийн гэсэн дахин давтагдашгүй дүр төрхийг бүтээсэн. Тэрээр 3 American Music Awards, 1 Grammy Award, 9 MTV Music Award, 1 BRIT award шагналуудыг хүртэж байсан авьяаслаг залуу уран бүтээлч юм.

8. Gal Gadot

“Wonder Woman” киноны гол дүрээрээ дэлхийд танигдсан жүжигчин Gal Gadot хамгийн үзэсгэлэнтэй алдартнуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрээр Холливудын томоохон sci-fi кинонууд болох Justice League, Batman Vs. Superman: Dawn of Justice, Wonder Woman зэрэг олон дэлгэцийн бүтээлүүдэд тоглож дүрээ мөнхөлсөн. Өдгөө дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болсон тэрээр хуульч мэргэжилтэй бөгөөд өмнө нь Израилийн цэрэгт 2 жил алба хаасан түүхтэй.

9. Scarlett Johansson

Scarlett Johansson-ийг Марвелын Black Widow-ийн дүрээр нь хүн бүр мэдэх байх. Үзэсгэлэнт царай, секси дүр төрх, авьяаслаг жүжиглэлтээрээ Scarlett сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасаар ирсэн. Холливудын хамгийн үнэтэй эмэгтэй жүжигчин болсон тэрээр сүүлд гарсан Jojo Rabbit , Marriage Story кинонуудаараа жүжиглэх ур чадвараа батлан харуулсан гэж хэлж болно. Түүнчлэн BAFTA, Tony awards, болон 5 Алтан бөмбөрцөг шагналын эзэн болж байжээ.

10. Mila Kunis

Үзэсгэлэнтэй том нүдээрээ Холливуын анхаарлыг татсан жүжигчин Mila Kunis нь 7 настайдаа Украинаас Америк руу гэр бүлээрээ дүрвэж ирж байсан гэнэ. Тэрээр “Forgetting Sarah Marshall”, “Friends with Benefits” зэрэг романтик инээдмийн кинонуудад тоглож олны хайр хүндэтгэлийн хүлээсэн бөгөөд “Black Swan” кинонд Холливудын алдарт жүжигчид болох Natalie portman, Vincent Cassel, Winona Ryder нартай мөр зэрэгцэн тоглож өөрийн гайхалтай жүжиглэх авьяасыг батлан харуулсан юм. Харин 2015 онд багын найз, Холливудын алдартай инээдмийн жүжигчин Ashton Kutcher-тэй гэрлэн 2 хүүхдийн аав ээж болцгоосон билээ.

Холбоотой мэдээ

Read more

Loreal-ын шинэ нүүр царай Kendall Jenner

Loreal-ын шинэ нүүр царай Kendall JennerМодель, ТВ-ийн од Kendall Jenner гоо сайхны ертөнцийн хамгийн хүчтэй тоглогч болох Loreal-той 11 сая ам долларын гэрээ хийсэн билээ. Нийтлэлийг унших
Read more

Хамгийн сонирхолтой 9 загварын баримтат кино

7 Days Out (2018) “Chanel” загварын ордны доторх ертөнцийг тольдохыг хүсвэл Netflix-ийн “7 Days Out” баримтат киног үзээрэй. Домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд уг Нийтлэлийг унших
Read more

2023 оны гоо сайхны томоохон 7 тренд

Y2K мода үргэлжилсээр 2000-аад оноос эргэн ирсэн гялалзсан, фүтүристик будалтууд 2023 оны будалтын чиг хандлагыг тодорхойлох болно. Металлик, холографик, зөөлөн пастель өнгөнүүд гоо сайхны ертөнцөд Нийтлэлийг унших
Read more

Хүндэтгэл хүлээх эрхтэй алдартнуудын гаргасан гоо сайхны 5 брэнд

Ар араасаа хөврөх алдартнуудын шинэ гаргасан брэндийн мэдээ мэдээлэл улиг болсоор байгаа ч тэдэн дундаас ялгарч гарсан хэд хэдэн брэндүүд бий. Өмнө нь алдартнууд бүгд Нийтлэлийг унших
Read more

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ач охин Цагаан ордонд хуримаа хийлээ

Өнгөрсөн хагасайнд буюу 11 сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены том ач охин Наоми Байден найз залуу Питер Нилтэйгээ Цагаан ордонд хуримаа хийлээ. Хуриманд Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК