1. Монограм цүнх
Монограм буюу логотой принт бүхий загварууд энэ онд ч гэлтгүй бүхий л цаг үед тренд байсаар ирсэн. Логотой загваруудад хүн бүр дурлаад байдаггүй ч донжийг нь тааруулан хувцастайгаа зохицуулаад өмсчихвөл маш мэдрэмжтэй бас загварлаг харагддаг. 1970-аад оны тренд болох трапец загварын жийнс, хэлхгэр пиджак, монограм цүнхээр гоёж яг одоо тренд болоод буй хуучны винтеж стилийг бүрдүүлээрэй.
2. Гинжин оосортой цүнх
Энэ зун том гинжин хүзүүний зүүлтүүд тренд болоод байсан бол одоо өргөн гинжин оосортой цүнхнүүд моданд орж байна. Chloe, Stella McCaurtney, Bottega Veneta зэрэг загварын лидерүүд бүгд л өөрсдийн онцлогийг шингээсэн гинжин оосортой цүнхнүүдийг гаргасаар байна.
3. Хурц тод өнгийн цүнх
Өвлийн улиралд бид ихэвчлэн хар, бор, саарал гэх мэт завсрын бараан өнгийн хувцас, цүнх, гутлыг сонгон өмсдөг. Харин загвар зохион бүтээгчид энэ намар өвлийн коллекцидоо тод ягаан, шар, цэнхэр, ногоон зэрэг хурц тод өнгүүдийг илүү онцлоод байна. Үүнийгээ дагаад энэ өвлийн цүнхний тренд ч илүү өнгөлөг болж өөрчлөгджээ.
4. Бизнес тоте цүнх
Бүсгүйчүүд бидэнд гадуур явахад нүүрний будгаас эхлээд түрийвч, үнэртэй ус, нарны шил, салфетка гээд л цүнхэндээ хийх зүйлс мундахгүй. Тийм ч учраас ажилдаа явахад үнэндээ жижиг цүнх барих боломжгүй болчхоод байдаг. Уг асуудлыг шийдвэрлэх ажил хэрэгч Тоте загварын гоёмсог том цүнхнүүдийг санал болгож байна.
5. ‘90-ээд оны загвар
1990-ээд онд моданд орж байсан минимал загварын мөрний цүнхнүүд энэ намар өвлийн онцлох тренд болоод байна. Энгийн хирнээ чамин харагддаг уг загвар нь чөлөөт, ретро, эмэгтэйлэг гээд ямар ч стильд хувиргаж өмсөж болдгоороо онцлогтой.