Хөгжмийн ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “American Music Аwards” шагнал гардуулах ёслол Лос Анжелесын Microsoft театрт саяхан болж өнгөрлөө. Ёслолын арга хэмжээг реппер Cardi B хөтөлсөн бөгөөд тэрээр улаан хивсний ёслолд ирэхдээ Schiaparelli-гийн алтлаг маск, аксессуар бүхий сюрриализмийг дүрсэлсэн анхаарал татам торон толгойн өмсгөлтэй, хар даашинз сонгон өмсжээ. Түүнчлэн Olivia Rodrigo, Bad Bunny, BTS, Coldplay, Silk Sonic, Jennifer Lopez нар тайзан дээр өөрсдийнхөө уран бүтээлээс толилуулсан байна.
AMA шагнал гардуулах ёслолын шагнал авсан уран бүтээлчдээс дурдвал: Шилдэг уран бүтээлч: BTS хамтлаг, Шилдэг шинэ гарч ирж буй уран бүтээлч: Olivia Rodrigo, Шилдэг хамтарсан уран бүтээл: Doja Cat ft. SZA “Kiss Me More”, Шилдэг эрэгтэй поп дуучин : Ed Sheeran, Шилдэг эмэгтэй поп дуучин: Taylor Swift , Шилдэг эрэгтэй R&B дуучин: The Weeknd , Шилдэг эмэгтэй R&B дуучин: Doja Cat, Шилдэг эрэгтэй реппер : Drake, Шилдэг эмэгтэй реппер: Megan Thee Stallion нар тус тус тодорчээ.
Ингээд AMA улаан хивсний ёслолын шилдэг хувцаслалтуудаас сонирхоно уу.