Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Бүгд
  • Ээмэг
  • Хүзүүний зүүлт
  • Бөгж
  • Бугуйвч
  • Бугуйвчны гоёл

Шинэ он гараад хэдхэн хонож байгаа ч загварын мэргэжилтнүүд аль хэдийн 2022 онд ямар загварууд тренд болж, хамгийн эрэлттэй байхыг тодорхойлчихсон байдаг. Тэгвэл 2022 оны хавар зуны шинэ коллекциудад хамгийн түгээмэл ажиглагдсан, онцлох трендүүдээс хуваалцъя.

1. Сул өмд

Скинни өмд эргэж ирэх болоогүй шүү. Өнгөрсөн жилийн газар шүргэсэн урттай, өргөн загвартай өмдний тренд 2022 онд мөн үргэлжлэх нь. Өргөн тусмаа илүү загварлаг харагдана гэнэ шүү. Дээгүүр нь бариу богино топ өмсөж орчин үеийн дэгжин дүр төрхийг бүрдүүлээрэй.

2. Улбар шар өнгө

Тод өнгөнд дуртай юу? Тэгвэл энэ жилийн тренд өнгүүдийн нэг бол тод улбар шар өнгө юм. Хүсвэл толгойноосоо хөл хүртэл улбар шар өнгөөр хослуулсан ч болно. Хэрвээ тод өнгийн хувцас өмсдөггүй бол улбар шар өнгийн аксессуар сонгож стильдээ шинэчлэлт хийгээрэй.

3. Макси юбка

Бүсгүйчүүдийн дуртай загваруудын нэг бол яах аргагүй урт бариу юбка байдаг. Маш эмэгтэйлэг бөгөөд элегант харагдуулах уг загвар 2022 оны хавар зуны тренд болж байна.

4. Бараг л нүцгэн

1990-ээд онд хүчийг авч байсан NAKED буюу нүцгэн тренд сүүлийн жилүүдэд эргэн ирсэн билээ. Гэрэлтдэг материал, биеийн хэсгүүд ил гарсан ухлаадастай загварууд гэх мэт бараг л нүцгэн мэт харагдуулах уг секси загварууд энэ зун бас ноёрхох нь.

5. Преппи стиль

Энэ жилийн бас нэгэн онцлох тренд бол Преппи буюу сургуулийн дүрэмт хувцаслалтаас санаа авсан дэгжин стиль юм. Ялангуяа Miu Miu брэндийн 2022 оны хавар зуны шинэ коллекци тэр чигтээ уг трендийг онцолсон нь анхаарал татаж байсан.

6. Мини юбка

1960-аад оны голлох тренд болох мини юбка нь өмнөх жилээс ахин моданд орж эхэлсэн. Италийн алдарт Prada брэндийн шинэ коллекцийн гол түлхүүр загвар нь маш богино загвартай юбканууд байсан юм шүү.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК