Хэрвээ та үснийхээ өнгийг өөрчлөхөөр шийдсэн бол 2022 оны тренд болж буй дулаан өнгөний төрлүүдээс сонгоорой гэж зөвлөе. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ жил Кендалл Женнер, Хейли Бибер, Зендеяа нарынх шиг гялалзсан шаргал бор, зэсэн улаан, тоорын ягаан зэрэг дулаан үсний өнгөнүүд тренд болоод байгаа гэнэ. Ялангуяа зуны улиралд наранд борлосон арьстай эдгээр өнгө гайхалтай зохицох болно.
View this post on Instagram
Шаргал бор өнгө
Шаргал болон бор өнгөний дундаас үүссэн цайвар бор өнгө энэ зуны тренд болж байгаа. Үсээ хэтэрхий их өөрчлөлгүй, байгалийн өнгөөр нь харагдуулахыг хүсвэл уг өнгийг сонгоорой. Үүн дээрээ бага зэрэг шаргал сор тавьж өгвөл үс илүү өтгөн бас гялалзсан харагдах болно.
View this post on Instagram
Тоорын ягаан өнгө
Хэрвээ та тод өнгөөр будах сонирхолтой бол энэ зун тоорын ягаан өнгийг туршаад үзээрэй. Цайруулсан үсэн дээр илүү зохих ба бага зэргийн ягаан өнгийг нэмж өгснөөр илүү өнгөлөг, сонирхолтой дүр төрхийг танд бэлэглэх болно.
View this post on Instagram
Зэсэн улаан өнгө
Сүүлийн үед одуудын дунд моданд орж буй үсний өнгө бол зэсэн улаан өнгө юм. Үргэлж хар үсэндээ үнэнч байдаг загвар өмсөгч Кендалл Женнер хүртэл загварын 7 хоногийн үеэр үснийхээ өнгийг эрс өөрчилсөн. Цаашилбал, зөвхөн Кендалл ч гэлтгүй Euphoria цувралын гол дүрийн жүжигчид болох Зендеяа, Сидни Суини, Барби Феррейра нар бүгд үснийхээ өнгийг зэсэн улаан өнгөтэй болгосон.
View this post on Instagram
Гялалзсан хар өнгө
Хар өнгө бол хэзээд классик сонголт байдаг. Хэрвээ та хараар үсээ будахыг хүсдэг бол энэ зун туршаад үзээрэй. Учир нь гялалзсан тас хар үс ч гэсэн 2022 оны тренд болж байгаа. Харин төрөлхийн хар үстэй бол илүү гялалзуулахын тулд үсний маникюр хийлгэж, 7 хоног бүр тэжээлийн маск тавиарай.