Италийн алдарт Gucci болон спорт хувцасны Adidas брэндүүдийн хамтарсан шинэ коллекци худалдаалагдаж эхэллээ. Брэндүүд ийнхүү хамтарсан коллекцио гаргах нь сүүлийн үед олширсон бөгөөд энэ нь брэндүүдийн хувьд нэг нэгнийхээ хэрэглэгчдийг татаж хүрээллээ тэлэх, үнэтэй брэндүүд хямд брэндтэй хамтарч боломжийн үнэтэй коллекци гаргаснаар илүү олон хэрэглэгчдэд хүрэх, мөн шинэлэг бүтээлч ажил хийх боломж нь байдаг.
Gucci брэндийн бүтээлч захирал Aлессандро Микеле нь олон жилийн турш Adidas брэндийн фен байсан бөгөөд Adidas Gazelle загварын пүүзийг цуглуулагч нэгэн. Тиймээс ч энэ удаагийн хамтын ажиллагаандаа маш сэтгэл хангалуун байгаа аж.
Уг загварууд нь энэ сарын 7-ноос эхлэн дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд загварын хувьд илүү өнгөлөг, спортлог, ретро-шик стильтэй болгож Adidas, Gucci-гийн хамтарсан шинэ логогоор чимжээ.
Мөн коллекцид gender-fluid буюу хүйс хамаарахгүй дэгжин бас атлетик загварын бэлтгэлийн өмд, чөлөөт цамц, шорт, юбка, куртка, хүрэм, кет, цүнх зэргийг багтаасан байна. 1972 оноос хойш хэрэглэгдэж байгаа Adidas-ын логог Микеле шинэчилж өнгөлөг ханын цаас шиг принтийг бүтээжээ. Тэдний шинэхэн, ретро-шик загварууд танд таалагдаж байна уу?