Chanel
Уг брэндийн бүтээгдэхүүний чанар болон үнэ цэн үүсгэн байгуулагч Коко Шанелийн домог мэт туулж өнгөрүүлсэн аяллын ертөнцтэй нягт холбоотой. Коко Шанелл нь дэлхий дахинаа эрэлт хэрэгцээ үүсгэж буй хувцасны төрлүүдийг шинээр нээж илрүүлэх чадвартай өвөрмөц авьяастай нэгэн байсан бөгөөд түүний загварууд өнөөг хүртэл моодноос гараагүй байдаг. Үеийн үед “Chanel”-ийн хар даашинз (LBD) болон ‘Chanel No5’ үнэртэй ус нь эмэгтэйчүүд бидний шүүгээнд заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг хэвээр байгаа нь тус брэндийн үнэ цэн ба тансаг байдлыг илэрхийлж буй. Нийт 7 тэрбум ам.доллар бүхий үнэтэй “Chanel”-ийн бүтээлч захирлаар Карл Лагерфельд гуч гаруй жилийн турш ажиллаж байна.
Burberry
Томас Бурберри нь 1856 онд “Burberry” брэндийг Английн Басингсток хотноо үүсгэн байгуулсан бөгөөд тус брэнд нь 3.4 ам.доллар бүхий үнэтэй . “Burberry” хэмээх нэртэй бидний хамгийн сайн мэдэх кахи болон дөрвөлжин хээтэй хүрэм нягт холбоотой бөгөөд тус загвар нь хамгийн анх цэргийн зориулалттай бүтээгдэж байснаараа онцлог юм.
Hermes
“Hermes” брэнд нь 200 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд 18-р зуунд арьсан оосор, эмээл зэргийг үйлдвэрлэж, Чарльз-Эмиль Гермесийн удирдлага доор аажмаар жижиглэнгийн худалдаанд хөл тавьж улмаар түүний хүүхдүүд өнөөгийн хувцас загварын салбарт гайхалтай байр суурийг бий болгоход томоохон хувь нэмэр оруулсан ба өдгөө тус брэнд нь ойролцоогоор 5 тэрбум ам.доллар бүхий үнэмлэмжтэй аж.
Prada
“Prada” нь хамгийн анх Итали улсын элитүүдэд тусгайлан зориулан тансаг зэрэглэлийн гар цүнх, аяллын цүнх, чемодан зэргийг урлаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд улс төрийн шинжлэх ухааны докторант, Италийн коммунист намын гишүүн асан Миучиа Прада нь тус брэндийг удирдаж эхэлснээр эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцсыг үйлдвэрлэж олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж өнөөгийн 2.4 ам.доллар бүхий компанийн үнэлэмжийг бий болгожээ.
Gucci
Үйлчлүүлэгчдийн хэрэглэж буй дээд зэрэглэлийн гар цүнх болон савхин цүнхнүүд зочид буудлын цагаач ажилтан Гуччио-гийн сонирхлыг ихээхэн татсанаар түүний бизнесийн загвар хамгийн анх бий болж улмаар төрөлх хот болох Флоренцд өнөөгийн “Gucci” брэндийг үүсгэн байгуулж, цаашлаад хөвгүүдийн хамтаар Милан, Ром зэрэг хотуудад бизнесээ өргөжүүлжээ.“Gucci” нь 12.4 тэрбум ам.доллар бүхий үнэтэй бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнтэй 38 дахь брэнд аж.