Алмаз, бадмаараг, маргад, хаш зэрэг үнэт чулуу нь эд баялаг, тансаг байдлын мөнх бус бэлэг тэмдэг бөгөөд түүхийн туршид хааны гэр бүлийнхэн болон түүнтэй төстэй нийгмийн гаралтай хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ ба үе уламжлагдан нэгээс нөгөөд бэлэглэгдэж ирсэн үнэ цэнтэй бэлэг байсаар иржээ.
“THE HOPE” АЛМАЗ — 250 САЯ ДОЛЛАР
Дэлхийн хамгийн үнэтэй, магадгүй хамгийн алдартай үнэт чулуу нь нийт 45.52 каратаас бүрдэх “The hope” хэмээх нэртэй цэнхэр алмазан чулуу юм. Мэргэжилтнүүдийг үзэж байгаагаар уг үнэт чулууны ер бусын цэнхэр өнгө нь “boron” хэмээх атомын хольцоос үүдэлтэй гэж үздэг. Тус алмаз нь одоогоор Смитсоны Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа аж.
PEACOCK BROOCH” АЛМАЗ — 100 САЯ ДОЛЛАР
Цагаан, шар, хөх, улбар шар зэрэг өнгөнөөс бүрдэх тус алмаз нь нийт 1300 гаруй чулуутай бөгөөд гол хэсэгт байрлаж буй хар хөх өнгийн лийр шиг хэлбэртэй чулуу нь маш ховор төрлийн алмаз төдийгүй дангаараа 20.02 каратын жинтэй юм. Энэхүү алмазны эзэмшигч одоогоор тодорхойгүй, олон нийтэд ил болоогүй байгаа аж.
”PINK STAR” АЛМАЗ — 71.2 САЯ ДОЛЛАР
“Pink Star” хэмээх нэртэй энэхүү алмазыг 1999 онд Өмнөд Африкийн алмааз олборлолтын олон улсын корпорац болох “De Beers” нээн илрүүлжээ. Нийт 59.6 каратын хэмжээнээс бүрдэх уг алмазыг Америкийн Эрдэнийн Судлалын Хүрээлэнгээс дэлхийн хамгийн тод өөгүй гялалздаг ягаан өнгийн алмазаар тодруулсан бөгөөд 2017 онд Хонг Конгд 71.2 сая ам.доллароор дуудлага худалдаанд оруулсан байдаг.
“OPPENHEIMER BLUE” АЛМАЗ – 57.5 САЯ ДОЛЛАР
Энэхүү маргад эрдэнийн зүсэлттэй гайхалтай тод цэнхэр өнгийн алмаз нь Филлип Оппенхаймерын нэрээр нэрлэгдсэн бөгөөд нийт 14.62 каратын жинтэй юм. Америкийн Эрдэнийн Судлалын Хүрээлэн нь уг алмаазыг дэлхийн хамгийн том бөгөөд тод гялалздаг цэнхэр өнгийн алмазаар тодруулсан бөгөөд 2016 онд 57.5 сая ам.доллароор дуудлага худалдаанд оруулсан байдаг.
“L’INCOMPARABLE” АЛМАЗАН ЗҮҮЛТ – 55 САЯ ДОЛЛАР
Ойролцоогоор 30-аад жилийн өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын нэгэн охин овоолсон уул уурхайн чулуун дотроос уг алмазыг санамсаргүй байдлаар олж илрүүлсэн бөгөөд одоогоор Швейцарь, Эмират зэрэг улсын тансаг зэрэглэлийн барааны “Mouawad” компанийн эзэмшил юм. Уг хүзүүний зуулт нь нийт 407.48 карат, 18к алтаар хийгдсэн ба дэлхийн хамгийн үнэ цэнтэй хүзүүний зүүлтээр тодроод байгаа аж.