“Haute couture” гэж юу вэ?
“Haute couture” гэх нэр томьёо нь Франц хэлнээс гаралтай бөгөөд “Haute” гэдэг нь шууд утгаараа дээд зэрэглэл, “couture” нь хувцас урлах хэмээх утгатай үг аж. Чарльз Фредерик Ворт 1858 онд хамгийн анхны албан ёсны Couture House-ыг үүсгэн байгуулжээ.
“Haute couture” нь Франц улсад 1945 оноос эхэлж бий болсон бөгөөд брэндүүд уг нэршил доор үйл ажиллагаа явуулахын тулд эдгээр шаардлагыг хангах ёстой ба үүнд:
- Үйлчлэгч нарт зориулан тусгайлан загвар зохион бүтээх
- Парист 20 үндсэн ажилтан, 20-иос доошгүй бүтэн цагийн техникийн ажилтантай үйл ажиллагаа явуулах
- Парисын хувцасны долоо хоногт дор хаяж 25 загварын цуглуулгыг жилд хоёр удаа (1, 7-р сар) танилцуулах.
Энэхүү намрын улирлын арга хэмжээнд нийт 29 загварын брэндүүд оролцсон бөгөөд 2020 оноос хойших анхны үзэгчтэй зохион байгуулж буй шоу гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн зочин оролцогчоор Хуана Мартин, Аэлис, Кристоф Жоссе, Жорж Хобейка, Имане Айисси, Рахул Мишра, RVDK Рональд Ван Дер Кемп, Юима Наказато, Зухайр Мурад зэрэг загвар зохион бүтээгчид загварын цуглуулгаа танилцуулахаар уригджээ.
Онцлох: “Dior”-ийн “couture” коллекц нь аюулт ертөнцөд гоо сайхныг авчрах зорилготой
“Dior” эмэгтэй нь гоо үзэсгэлэн, эр зориг, шийдэмгий байдлыг нэн түрүүнд эрхэмлэдэг ертөнцийн эмэгтэй юм. Эрх чөлөө, байгальтай гүн гүнзгий холбоотой мэт үзэсгэлэнтэй даашинз, пальто, өмд зэргээр уг коллекц нь ихэд онцлог. Уг шоуны дизайн дээр Украйны зураач Олесия Трофименко гар бие оролцсон ба “Dior”-ийн бүтээлч захирал Мария Грациа Чиуриг нь түүнээс маш их урам зориг авдаг ба түүний мөрөөдлийн шоуг зохион байгуулсан хэмээн дурджээ.
View this post on Instagram
Schiaparelli
“Schiaparelli”-ийн “couture” загварын долоо хоногийг бүтээлч захирал, загвар зохион бүтээгч Даниел Розберри ахлан ажиллажээ. Өнгөт чулуу, металл навчаар хийсэн гоёмсог цэцгийн баглаа, корсет зэрэг нь 80,90-ээд оныг санагдуулам байв.
Alexandre Vauthier
“Alexandre Vauthier” нь өөрийн загварыг яг таг байлгах дуртай нэгэн бөгөөд түүний загварууд ихэвчлэн “Maison Lesage”-ийн хатгамал, “Swarovski”-гийн болор, хар эсвэл шаргал өнгөнөөс бүрддэг. Энэхүү улирлын загварын цуглуулгын хурц шийдэл болох гялтгар мөнгөн металл нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ.
Threeasfour
Энэхүү улирлын онцлох бас нэгэн брэнд болох “Threeasfour” нь 3D технологийг ашиглаж геометр, орон зай, хүний дүр төрхийг хийсвэрлэн дүрсэлж ашигласнаар олон нийтээс “өвөрмөц” гэх тодотголыг авав. Уг брэнд нь 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт гурван загвар зохион бүтээгчээс бүрдэнэ.