Скандинавын орнуудын загварын нийслэл гэгддэг Копенхагены загварын 7 хоног болж өнгөрлөө. Уг загварын 7 хоног нь байгальд ээлтэй загвар дээр тулгуурладгаараа онцлогтой. Энэ жилийн арга хэмжээнд (di)vision, A.Roege Hove, Aeron, Baum und Pferdgarten, Berner Kuhl, Ganni зэрэг нийт Европын 30 гаруй брэндүүд оролцож 2023 оны хаврын шинэ коллекцио толилуулжээ.
Ингээд загварын 7 хоногт оролцохоор ирсэн зочдын сонирхолтой хувцаслалтаас хуваалцъя.