БНСУ-ын алдарт BLACKPINK загварлаг хамтлагийн дуучин Rose болон АНУ-д уран бүтээлээ туурвидаг артист, тиктокер Bella Poarch нар “Build a B*tch” дууны ремикс буюу шинэчилсэн хувилбар дээр хамтарч ажиллаж байгаа гэсэн цуу яриа тархав.
Энэ асуудал хэр хэмжээнд хүндэрч болох талаар шүтэн бичрэгчид нь санаа зовсоор байгаа юм. Blink-үүд тус дууг цацахыг, мөн Rose-д илүү их боломжууд нээж өгөхийг YG Entertainment-с шаардаад байгаа юм.
Интернетээр цацагдсан тус дууны Rose-ийн дуулж байгаа 2-р бадгийн үгийг Rose өөрөө бичсэн хэмээн эх сурвалжууд мэдээллэсэн байна. Харин дахилт болон бусад хэсгүүд өмнөх хувилбараасаа өөрчлөгдсөнгүй бололтой. Мөн Rose өөрийн хэсгийн үгтээ “Pink” гэдэг үг ашигласан нь BLACKPINK хамтлагийг дурьдсан гэж үзэж байна. Rose-ийн шүлэг гайхалтай, зоримог байсан ч шүтэн бишрэгчид нь тэрхүү дууг бүтнээр нь сонсож чадах эсэх нь эргэлзээтэй байсаар байна.
YG Entertainment BLACKPINK хамтлагийн гишүүдийг дууны үгэн дээр ажиллахыг хатуу хориглодог. Тийм ч учраас энэ шуугианы улмаас YG Entertainment ихээхэн хэмжээний шүүмжлэлд өртөөд байна.
Энэ цуу яриа худал байх магадлал бага гэдгийг хамтлагийн гишүүд болох Jennie, Rose болон Bella Poarch нарын 2021 оны уулзалтын зургаас харж болох ч тэр үед ямар ч хамтран ажиллах талаар цуурхал тархаагүй байсан байна.
Яг одоогоор аль ч тал энэхүү цуурхалд хариу өгөхгүй байсаар байна.