Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Бүгд
  • Ээмэг
  • Хүзүүний зүүлт
  • Бөгж
  • Бугуйвч
  • Бугуйвчны гоёл

Saint Laurent брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло энэ удаагийн хавар зуны коллекцио модерн бүжгийн ертөнцөд хувьсгал хийж чадсан, Америкийн алдартай бүжиг дэглээч Марта Грэмээс сэдэл авч бүтээжээ. 1930-аад онд түүний бүжигчдийн өмсөж байсан “tube” даашинзнаас санаа авсан урт шулуун, байгалийн өнгөтэй, тансаг загварын даашинзнууд шоунд нь зонхилж байлаа.

Christian Dior загварын ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри шинэ коллекци бүртээ өөрийн гайхалтай төсөөллөө бодит бүтээл болгодог уламжлалтай. Энэ удаагийн коллекцио 1500-аад онд Италийн язгууртан эмэгтэйгээс Францын хатан хаан болж чадсан “Catherine de Medici”-гээс сэдэвлэн бүтээжээ. Мария Грация Кьюри нь хэлэхдээ түүний улс төрийн үзэл бодол, ухаалаг байдал, мөн шинэлэг загварын хувцсыг язгууртны ертөнцөд нэвтрүүлж чадсан гэх мэт олон зүйлийг нь бишрэн шүтэж явдаг гэнэ.

Английн Burberry загварын ордны бүтээлч захирал Рикардо Тиши нь Burberry дахь сүүлийнхээ коллекцийг танилцууллаа. Түүний оронд загвар зохион бүтээгч Даниел Лий нь Burberry-гийн бүтээлч захирлаар томилогдож байгаа юм. Рикардо Тиши хэлэхдээ “Англид, зуны улиралд далай бол эрх чөлөө, ардчиллыг мэдрүүлдэг газар. Орон орны янз бүрийн хүмүүс далай дээр ирж, энэ энгийн зүйлээс л таашаал авдаг. Би тэдний сэтгэл хөдлөл, баяр баясал, мэдрэмжийг коллекциороо илэрхийлэхийг хүссэн” гэжээ.

Минимал стилиэрээ дэлхийд танигдсан Giorgio Armani тансаг загварын брэнд нь 2023 оны Хавар/Зуны шоугаараа өд шиг хөнгөн, гэрэл гэгээ цацруулсан гоёмсог загваруудаа хүргэлээ. Уг шоунд нимгэн гэрэлтдэг материалтай, цайвар алтлаг, мөнгөлөг болон үзмэн ягаан өнгөтэй, эмэгтэй хүний бие галбирыг тодотгох урт намирсан загварууд зонхилж байсан юм.

Энэ улирлын хамгийн сонирхолтой шоу бол яах аргагүй Gucci загварын ордны шоу байв. Учир нь брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле 2023 оны Хавар/Зуны шоундаа 68 ихрийг яг ижил загварын хувцас өмсүүлэн алхуулжээ. Тэрээр ээжээсээ болон түүний ихрээс сэдэл авч ийнхүү өвөрмөц байдлаар шоугаа хийхээр шийдсэн байна.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК