Цаг агаар хүйтэрч, олон давхар хувцас өмсөх улирал ирлээ. Яг энэ үед зузаан материалтай нэг хувцасны дотуур даашинз болон хоолотой цамц өмсөх нь хамгийн шилдэг сонголт. Тэгвэл том мөртэй, сул загвартай пиджакийг хэрхэн өмсөх талаар Энн Хэтэуэй бидэнд мессеж хүргээд амжлаа.
Тэрээр том мөртэй, хурц принттэй пиджакийг богино цагаан даашинзтай хослуулан өмссөн нь нүд баясгам байсан ба урт түрийтэй гутал сонгосон нь түүний сонгосон төгс зохицол байлаа. Мөн өргөн хүрээ бүхий том нарны шил зүүсэн нь тэрхүү хувцаслалтанд өнгө нэмсэн байв.
Ийм том мөртэй пиджак нь энэ улирлын Louis Vuitton, Balenciaga, Michael Kors зэрэг брэндийн загварын шоунууд дээр олонтаа харагдсан билээ. Та бүхэн ч бас энэхүү look-с санаа авч өөрийн хувцаслалтанд салхи оруулаарай.
The ‘80s blazer
Single-breasted wool blazer
Oversized herringbone wool blazer
Gelso oversized woven blazer
Oversized plaid blazer
Houndstooth wool-blend blazer