Angel Chen брэндийн энэ намрын коллекц нүүдэлчдийн хэв маягийг тэр чигт нь шингээсэн байлаа. Тус коллекцийн зургуудыг Монгол улсын гоёмсог газруудад авсан бөгөөд тэрээр өөрийн үзэл санаа, харах өнцөгийг Монгол орны гар урлалтай хослуулсан нь гайхшрам байлаа.
Энэхүү коллекц нь өөрийн нижгэр хуримдаа явахын тулд том хотоос Өвөр Монгол руу аялаж байгаа охиний түүхээс сэдэвлэн гаргасан аж. Өв уламжлал болон орчин үеийн хэв маяг, баруун болон зүүний нэгдэл нь Love Odyssey коллекцийг улам эрч хүчтэй, сэтгэл булаам болгосон байв.
Хэдийгээр олон зуун жилийн түүхт Монгол улсын ёс заншил болон бусад зүйлсийг ашигласан ч тус коллекцийн таницуулга бичлэгний thumbnail дээр улаан өнгийн Хятад ханзаар бичсэн нь олны дургүйцлийг хүргэж байна. Дургүйцлээ илэрхийлж байгаа хүмүүсийн дийлэнх нь Монгол хүмүүс байсан ба @angelchenstudio хэмээх албан ёсны Инстаграм хуудсан дээр нийтлэгдсэн тус коллекцийн зураг болон бичлэг дээр сэтгэгдэл үлдээсээр байгаа юм. Энэхүү үйл явцын гол шалтгаан нь Монгол орны ёс заншлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна гэж үзэж байгаа юм.
View this post on Instagram