Jennifer Aniston хамгийн сүүлд Allure сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүрийг чимсэн билээ. Түүний бүсэлхий давсан шулуун үсний засалт маш олон хүний зүрхийг булиглууж, носталгия мэдрүүлсэн юм.
“Найзууд” цувралын од бүсгүйн амьдралын ихэнх он жилүүд зураг авалтын талбайд өнгөрсөн ба өдгөө 53 насыг зооглож байна. Тэрээр ярилцлагандаа өөрийн туулсан амьдрал, хүндрэл бэрхшээлийн талаар юуг ч нуулгүй ярьсан юм.
“Гэртээ хариад, хэн нэгний халуун тэвэрт эрхлэн, “Өнөөдөр хэцүүхэн өдөр байлаа” гэж хэлэх сайхан байх болов уу”.
Түүний бүтэн ярилцлагыг www.allure.com сайтаас унших боломжтой.