Ар араасаа хөврөх алдартнуудын шинэ гаргасан брэндийн мэдээ мэдээлэл улиг болсоор байгаа ч тэдэн дундаас ялгарч гарсан хэд хэдэн брэндүүд бий. Өмнө нь алдартнууд бүгд л өөр өөрсдийн гэсэн брэндийг гаргаж нүүр царай нь болохыг эрмэлздэг байсан бол одоо тэд илүү чанар болон утга учирт нь анхаарах болсон байна. Сэтгэл зүрх, цаг заваа шингээж, органик орц найрлага хэрэглэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд санаа тавих болжээ.
Доорх нийтлэлээр та бүхэндээ итгэл хүлээлгэж болохуйц алдартнуудын 5 брэндийг танилцуулж байна.
Алдарт дуучин Харри Стайлс хумсны будагны брэнд гаргасан гэдгийг та мэдэх үү? Pleasing брэнд нь өнгөлөг хумсны будагнаас гадна хэд хэдэн төрлийн хувцасны мерч, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг одоогийн байдлаар гаргасан байна.Бүх л төрлийн урлагийн авьяастай алдартан болох Фаррелл Уильямс өөрийн арьс арчилгааны брэндийг 2020 онд гаргасан. Артист өөрийн арьс арчилгааны эмчтэйгээ хамтран энэхүү брэндээ гаргасан бөгөөд нийт хүмүүст нарны тосны хэрэглээ, нарны туяанаас хамгаалах ямар чухал болохыг ойлгуулахыг хүссэн ажээ.
Дараачийн хамгийн төсөөлөмгүй хүн бол Алиша Кийз юм. Тэрээр өөрийн арьсны асуудлаасаа болоод өөрийн брэндээ гаргахаар шийдсэн бөгөөд арьсны эмч Рене Снайдертай хамтран олон мянган судалгаа хийсний үндсэн дээр өөрийн болон бусад арьсны асуудалтай хүмүүст шийдэл бий болгож өгсөн юм.
Бид бүхний сайн мэдэх, хамгийн гэгээлэг нэгэн болох Селена Гомез хатагтайн Rare Beauty брэнд гоо сайхны стандартыг эвдэж, хувь хүн бүрийн гоо сайхан чухал болохыг ойлгуулах зорилготой юм. Брэндийн борлуулалтын 1% нь сэтгэлзүйн эрүүл мэндийн төлөө зориулагддаг. Яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл түүний амьдралаас сэдэвлэсэн “My Mind & Me” баримтат киног үзэхийг зөвлөж байна.
Гайхалтай ээж, Victoria’s Secret-н сахиусан тэнгэрүүдийн нэг Роузи Элис Хантингтон-Уайтли өөрийн гоо сайхны брэндээ гаргаад нилээдгүй олон жилийн ард гарсан билээ. Түүний Rose INC бол дээд зэрэглэлийн чанартай, байгальд ээлтэйн зэрэгцээ дахин боловсруулагддаг бүтээгдэхүүн гэдгээрээ бусдын хүндэтгэлийг хүлээдэг билээ.