Латте будалт
Энэ намар охид бүсгүйчүүдийн хамгийн их дурлаж байгаа нэгэн тренд бол латте будалт юм. Латте будалт гэдэг нь тод, бүдэг бор, шаргал бор, хүрэн бор гэх мэт бор өнгөний төрлүүдийг хооронд нь уусгаж будсан монохром дүр төрхийг хэлнэ. Уг булалтыг хийхийн тулд нүдний тень, хацар өнгөлөгчөөс эхлээд гэрэл сүүдэр, уруулын будаг зэрэг бүх будгаа бор суурьтай өнгөөр сонгох хэрэгтэй.
Тод уруул
Kim Shui брэндийн 2023 оны намар өвлийн New York дахь загварын шоунд бараан өнгийн уруул хүрээлэгчтэй тод будалтууд зонхилж байсан. Мөн Thom Browne-ы шоун дээр ч ногоон, шар, мөнгөлөг зэрэг тод өнгөөр загвар өмсөгчдийнхөө уруулыг будсан нь тун өвөрмөц шийдэл болсон байлаа.
Гранж+глам хослол
Энэ намар тренд болж буй бас нэгэн онцгой будалт бол гранж+глам будалтын хослол юм. Энэ будалтын гол түлхүүр нь смоки нүдний будалт бөгөөд үүн дээрээ гялтганасан арьс, самнасан хөмсөг, төгс гэрэл сүүдэр нэмээд л будалт бэлэн болох нь тэр.
Гялалзсан арьс
Сүүлийн жилүүдэд хүмүүс арьс арчилгаандаа ихээхэн анхаарах болсон. Энэ жил ч бас гялалзсан эрүүл арьс болон түүнийгээ илүү тодотгох гялалзуулагчтай будалт тренд болоод байгаа. Нүүрнийхээ гэрэл тусах хэсгүүдэд буюу хацрын ясны дээр, хамрын үзүүр, хөмсөгний дээр болон эгэмний ясан дээрээ гялалзуулагч түрхэж уг будалтыг туршиж үзээрэй.
Минимал будалт
Бараг л будсан будаагүй нь мэдэгдэхгүй минимал будалтууд томоохон загварын шоунууд дээр зонхилж байсан. Тухайлбал, Carolina Herrera дээр пастель өнгийн бага зэргийн контур, уруул өнгөлөгч ашиглан маш натурал гоёмсог будалтыг хийсэн байв.
Нүдээ тодотгох будалтууд
Гялалзсан смоки будалт, 1980-аад оны өнгөлөг нүдний будалт, цайралттай хөмсөг, график контур зэрэг нүдийг илүү тодотгох будалтууд энэ намрын халуухан тренд болоод байна. Түүнчлэн нүдээ тод будсан үедээ уруулаа натурал өнгөөр будах нь илүү зохицолтой харагдах болно шүү.