Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Бүгд
  • Ээмэг
  • Хүзүүний зүүлт
  • Бөгж
  • Бугуйвч
  • Бугуйвчны гоёл

Улаан цүнх

Энэ жилийг тодорхойлох өнгө бол улаан хэмээн өмнө нь дурдсан билээ. Тэгвэл дүрэлзсэн гал улаан өнгийн цүнх энэ Намар-Өвлийн тренд загвар болох нь эргэлзээгүй юм. Тийм ч учраас Gucci, Ferragamo, Marni зэрэг аксессуараараа алдартай брэндүүд улаан гар цүнхийг өвлийн коллекцидоо онцолсон байлаа.

Гинжтэй цүнх

Гинжин оосортой эсвэл гинжин чимэглэлтэй цүнхийг Loewe, Victoria Beckham, Louis Vuitton зэрэг томоохон брэндүүд 2023 оны намар-өвлийн коллекцидоо онцолжээ. Энгийн хувцаслалтыг ч дэгжин, гоёмсог харагдуулах гинжин гоёлтой цүнхийг сонгоод үзээрэй.

Clutch буюу гар цүнх

Гартаа барих зориулалттай “clutch” загварын цүнх эргэн ирлээ. Үдэшлэг, арга хэмжээнээс эхлээд л ажилдаа, өдөр тутамдаа барьж болох төрөл бүрийн загваруудыг Miu Miu, Versace, YSL брэндийн загварын шоунаас харж болно.

Бариултай цүнх

Цүнхний чиг хандлагыг сонирхож байвал Prada брэндийн шинэ загваруудад анхаарлаа хандуулаарай. 2023 оны Намар-Өвлийн түлхүүр загвар болсон эмэгтэйлэг, сонгодог загварын уг цүнх нь ажил хэрэгч бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой сонголт байх болно. Ferragamo, Dior, Schiaparelli брэндүүд ч уг загварыг онцолсон байв.

XXL хэмжээтэй цүнх

Jil Sander, Coach, Ann Demeulemeester загварын шоунуудаас том хэмжээтэй цүнхний тренд үргэлжилсээр буйг харж болно. Хэрвээ та цүнхэндээ олон юм хийж явах дуртай бол XXL хэмжээтэй төүт загварын цүнхийг сонирхоод үзээрэй.

Мөнгөлөг цүнх

Balmain, Luar, Copern, Paco Rabanne зэрэг брэндүүдийн Намар-Өвлийн шоун дээр түгээмэл ажиглагдсан нэгэн тренд бол диско бөмбөлөг шиг гялалзсан мөнгөлөг цүнх байлаа. Өдөр тутмын хувцаслалтыг тань илүү сонирхолтой харагдуулах уг загварыг туршаад үзээрэй.

Дугуй загварууд

Дөрвөлжин хэлбэртэй, өнцөгтэй цүнхнүүдээс гадна дугуй хэлбэртэй өвөрмөц загварын цүнхнүүд Balmain, Bottega Veneta, Thom Browne, Chanel брэндийн загварын тайзыг ноёрхож байсан.

Хэлбэргүй цүнх

Bottega Venetta брэндийн нэрийн тэмдэг болсон зөөлөн арьсан материалтай, барьж явахад эвтэйхэн, тансаг загварын цүнхнүүд энэ Намар-Өвлийн хамгийн хүсэмжит загвар болоод байна. Burberry, Tod’s, The Row брэндүүд ч мөн өөрсдийн “Slouchy bag” загвараа гаргажээ.

Бакет цүнх

2023 оны Намар-Өвлийн загварын тайз хав хар хувцаслалтаар дүүрэн байсан. Харин Givenchy брэндийн шоун дээр хар лүүкийг чимж байсан зүйл бол сагс шиг хэлбэртэй гоёмсог бакет цүнх байлаа. Түүнчлэн Eudon Choi, Paco Rabanne, Hermès зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд ч уг загварын онцолсон байв.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК