2024 оны гоо сайхны голлох 9 тренд
1. Минимал арьс арчилгаа
Сүүлийн үед ихэнх хүмүүс 3-4 бүтээгдэхүүн ашиглаж минимал арьс арчилгаа хийх болсон. Яагаад гэвэл тэдэнд гэртээ байх цаг маш бага учир 10 шатлалтай арьс арчилгаа хийх зав байхгүй. Мөн арьсаа хэтэрхий их арчилж, гуужуулж, хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь эргээд арьсыг эмзэгшүүлж, арьсны асуудлууд үүсгэдэг учир энэ нь мөнгө болон цаг хэмнэхээс гадна арьсанд ч сайн нөлөөтэй тренд юм.
2. Honey blonde өнгө
2024 оны үсний чиг хандлагыг тодорхойлж буй өнгө бол Rihanna-гийн сонголт “honey blonde” буюу бор шаргал өнгө юм. Цайвар бор эсвэл бараан бор өнгийн үсэн дээр алтлаг туяа оруулах уг тренд нь хүйтэн болон neutral арьсны суурь өнгөтэй хүмүүст илүү тохиромжтой.
4. Пикси үсний засалт
1980-аад оны Пикси богино үсний засалт эргэн ирлээ. Энэ үсний засалтын онцлог нь 2 талаараа богино, дээд хэсгээрээ урт засалт бөгөөд ихэвчлэн далий чолктой байдаг. Уг үсний засалт нь ерөнхийдөө өөртөө итгэлтэй, сахилгагүй, зоригтой зан чанартай загварлаг бүсгүйчүүдийн сонголт байдаг .
5. Супермодель будалт
1990-ээд оны домогт Супермоделиудын үеийн нүүр будалтууд энэ онд эргэн ирээд байна. Тод уруул хүрээлэгч, нарийн хөмсөг, металлаг нүдний будалт гээд л. Тухайн үеийг тодорхойлж байсан дүр төрх 2024 оныг байлдан дагуулах нь.
6. “Balletcore” будалт
“Balletcore” нь балетчидын хувцаснаас санаа авсан ягаан, цагаан, цагаан шаргал гэх мэт зөөлөн пастель өнгөнүүдийг голлосон будалтын тренд юм. Уг будалт нь байгалийн гоо сайхныг тодотгоход орших ба хацар өнгөлөгч голлон ашиглах хэрэгтэй гэнэ.
7. Далайн залхаг шиг үс засалт
Өнгөрсөн оноос хойш тренд болоод байгаа “Jellyfish” буюу далайн залхаг шиг үсний засалтын чиг хандлага үргэлжилсээр байна. Урд хэсэгтээ богино тайралттай, ард хэсгээрээ урт уг сонирхолтой тайралтыг залуу бүсгүйчүүд илүү таашааж байгаа гэнэ.
8. Хиймэл оюун ухаан
Гоо сайхны ертөнц дахь хиймэл оюун ухаан буюу A.I-ын зах зээл аль хэдийн хэдэн тэрбум долларын бизнес болсон билээ. Маш хурдтай хөгжиж буй энэ салбар 2030 он гэхэд 13 тэрбум доллароос давах болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тухайлбал, Clockwork MiNiCURE хэмээх анхны бүрэн автоматажсан маникюр хийдэг робот хэдэн жилийн өмнө гарсан бөгөөд цаашид хумс будах, сормуус хийх зэргийг робот ашиглан хийснээр илүү хурдан, хямд шийдэл болох юм.
9. Цэнхэр өнгө
Цэнхэр өнгийг олон төрлөөр ашиглаж болох ба 2024 оны хамгийн анхаарал татахуйц будалтын тренд өнгө болоод байгаа. Тод цэнхэр, бүдэг пастель цэнхэр, металлаг цэнхэр гэх мэт өнгөнүүдийг 2024 онд хумсны будаг, сормуусны будаг, нүдний контур, тень гээд л хаа сайгүй харах нь.