Нүүр будалтын хүч: 2024 онд турших трэнд будалтууд
Хурц шийдэл:
Cat-eye будалт нэгэнт ард хоцорчээ. Энэ онд илүү хурц шийдэлтэй-өргөн LINE-тай, нүдний дээд болон доод хэсэгт шулуун будалттай make-up трэнд боллоо. “Хэлбэрт баригдахгүй, урвуу өнцөг, өргөн будалт нүдийг илүү хурц, шийдэмгий харагдуулах болсон” хэмээн мэргэжилтнүүд онцлох болжээ.
Нүцгэн будалтаас илүү:
2023 онд илүү хүнд, өтгөн бүтэцтэй FOUNDATION танилцуулагдаж байсан бол энэ онд будаагүй мэт зөөлөн бүтэцтэй, натурал харагдуулах FOUNDATION трэнд болно.
Арьсны төрөлх өнгийг далдалсан бус будаагүй мэт харагдуулах пигменттэй FOUNDATION-г 2024 онд туршаад үзээрэй!
Улаа бутарсан хацар:
Илүү залуу, цоглог харагдахад “хүүхэлдэй шиг улаа бутарсан хацар”-г туршаад үзэхийг зөвлөж байна. Нүдээ тод будалгүйгээр хацраа илүү тодотгож, төв хэсгээс шанаа хүртлээ уусгасан ч болно.
Нэг өнгөөр дагна!
Tik Tok-н трэнд будалтууд болох Pumpkin Spice, Strawberry girl, Latte make-up-г туршаад үз! Уруул болон нүүрийг нэг өнгөөр тодотгох зорилготой эдгээр будалт нь хацар өнгөлөгчөөс эхлээд нүдний будалт, уруул бүгд ижил тонтой байхад оршино.
Тод өнгийн сормуус:
Өнгөрсөн хэдэн сарын турш цайралттай хөмсөг, сормуус загварын тайзнаа ноёлсон. Харин одоо бол сормуусаараа өнгийн тоглолт хийх цаг ирлээ. Prada, AZ брэндийн 2024 оны намар, өвлийн коллекцид цэнхэр, ягаан, час улаан өнгийн сормуус зонхилох болсон.
Омбре уруул:
Төрөлх уруулаа хурц өнгөөр хүрээлж, тодотгох зорилготой будалт юм. 90-ээд оны үед эрчээ авч байсан энэхүү будалт бүтэн жилийн турш Tik tok-оор шуурах болно гэдгийг мэргэжилтнүүд амлаж байна. Уруулаа хүрэн бор, зэвэрсэн мэт ягаан өнгөөр хүрээлбэл илүү cool, донжтой харагдана.