2015 оноос эхлэн GUCCI брэндийн креатив захирлаар ажиллаж эхэлсэн @alessandro_michele-н загварын 20 жилийн түүхээр аялцгаая!
MAISONVALENTINO брэндийн шинэхэн креатив захирлаар ALESSANDRO MICHELE тодорсныг мэдсэн үү? @maisonvalentino брэндийг хэрхэн өөрчлөх бол… Та юу гэж бодож байна вэ?
70-аад оны стилийг GUCCI брэндийн загварт авчирсан. Хатгамалтай, нугалаас, хуниас ихтэй загварууд зонхилж байв.
Alessandro Michele хамгийн том тэсрэлт болсон загвар бол үсэрхэг углааш. Тансаг хээнцэр хэлбэрээр харж заншсан үсэрхэг углааш загварлаг харагдахдаа ч дулаан явахыг сануулсан.
2018 оны загварын шоуны үеэр өөрийнхөө толгойг барьсан моделиуд олныг гайхашруулж, ер бусын өнцгийг дүрсэлж чадсан. Жүжигчин Jared Leto ч улаан хивсний ёслолын үеэр өөрийнхөө толгойг барьж, Gucci брэндийн өнцгийг дэмжсэн.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдтэй хамтарснаас Balenciaga, Adidas-тай хамтарсан загварууд хэзээ ч мартагдашгүй хамтрал болсон.
Брэндийн амин сүнс бол яах аргагүй Harry Styles. Түүний хувцаслалтын хэв маягаас Alessandro Michele-н загваруудыг харж болно.
Хамгийн сүүлийн загварын шоугаа ихэр хүмүүсийн төгс хослолоор дуусгаж, Gucci брэндийг орхисон юм.
Хүн бүрд Gucci брэндийн дараа ямар брэндийг сонгох бол таамаглал оршиж байв. Хувцас загвартай театрыг хослуулахаар Valentino брэндийн шинэхэн арт директороор Alessandro Michele тодорсон. Valentino брэндийг Alessandro Michele-н өнцгөөр харсан загварууд танд таалагдсан уу?