Энэ жилийн чиг хандлагыг эргэцүүлэн бодох зав танд байхгүй байна уу? Давхарлан өмсөх трэнд өнгөрсөн жилийн турш үргэлжилсэн. Харин энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя!
Эрэгтэйлэг загвар юбкатай уулзсан нь
Өнгөрсөн жил урдаа оноотой MIDI жинсэн юбка трэнд болж байсан бол энэ жил өргөн хэлбэртэй, мини загвар, нэвт гэрэлтсэн, намирсан загварууд трэнд болох нь. Харин дээгүүрээ томдсон пиджак, эрэгтэй сорочик, хэлхгэр ноосон цамц өмсвөл илүү загварлаг харагдана.
Оффис хувцаслалт
Оффисийн нэгэн хэвийн хувцаслалтаас залхсан бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. Хэлхгэр, томдсон загвартай өмд пиджакны хослол биднийг хэтэрхий туйлшруулж байна. Үүнийг ухаалгаар секси харагдуулах боломж бий. Пиджакан дотуураа бариу хантааз, майк өмсөж, гэдсээ бага зэрэг ил гаргаад үз.
Өндөр суудалтай өмд
Хэдэн улирал дараалан трэнд болсон өндөр суудалтай өмд нь оффис, оройн хоол, болзооны аль ч үед таныг дэгжин хээнцэр харагдуулах болно. Илүү супер загварыг сонирхож байвал LOEWE брэндийн дүрмийг дагаарай!
Өндөр өсгийт дээрх спорт хувцаслалт
Спорт хувцсыг зөвхөн спортын арга хэмжээнд зориулан өмсдөг байсан үе нэгэнт ард хоцорчээ. Цар тахлаас хойш бэлтгэлийн өмд, цамцны хослол, спорт загварууд хувцасны шүүгээнд зонхилох болсон. Харин 2024 онд малгайтай цамцыг юбкан дээр, бэлтгэлийн өмдийг өсгийтэй гуталтай хослуулан өмсдөг трэнд бий болсон.
Цэцэглэж буй эрвээхэй
Хавар гэхээр яалт ч үгүй цэцэгс санаанд буудаг. Гэхдээ энэ жил өнөөх л цэцэгс бус сарнай цэцгийг илүү онцолсон. Тансаг брэндийн дизайнерууд хавар/зуны коллекцидоо дэлхийн хамгийн романтик иштэй цэцгийг онцолж байна. Энэ трэнд хол явах нь зөвхөн таны бүтээлч сэтгэлгээнээс шалтгаалах нь…
Металл өнгийг өдөр тутамдаа
Металл өнгийн даашинзыг зөвхөн шинэ жилийн үдэшлэг, онцгой баяр ёслолоор л өмсөж, хувцасны шүүгээндээ хадгалах хэрэггүй боллоо. 2024 оны хамгийн халуухан өнгөөр тодроод буй металл, алтлаг өнгөнүүд ирэх хавар, зуны загваруудад зонхилох аж.
Орчин үеийн хуримын даашинз
Хуримын сар айсуй… Хуримын даашинзыг ээж, эмээгийнхээ үеэр төсөөлсний хэрэггүй. 2024 оны хуримын даашинзны трэнд таны нүдийг хужирлах болно. Орчин үеийн загварт бэлхүүс тодотгосон, дэрвэгэр хормой, өргөн, урт ханцуйтай нарийн деталиуд хуримын даашинзыг төгс хэлбэрээр амилуулсан.
Богино, илүү богино
Хэрвээ та сүүлийн хэдэн долоо хоногт оддын хувцаслалтаас богино шортыг олонтаа харсан байх. Богино шорт тайзнаас буун өдөр тутмын хувцаслалтад өнгө нэмэн трэнд болох нь тодорхой боллоо. Харин гуя, шилбэ хэсгээрээ даарч байвал өвдөг давсан урт түрийтэй гуталтай хослуулан өмсөөрэй.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.