Сүүлийн үед гаргасан дуу болгон нь хит болоод буй Колумбаас гаралтай дуучин Малума мөрөөдлөө биелүүлж Францын алдарт загварын ордон Balmain-тай хамтарсан коллекцио гаргажээ.
View this post on Instagram
Анх Малума аялан тоглолтын хувцсаараа Balmain брэндтэй хамтарч ажиллах байсан боловч Ковид-19 улмаас тоглолтууд нь хойшлогдож, оронд нь капсуль цуглуулга гаргахаар болсон байна. Уг капсуль коллекци нь Малумагийн “Papi Juancho” шинэ цомгоос сэдэл авсан ба Майамигийн халуун өдрүүдийг санагдуулам дал мод, далайн давлагаа, хурц нарны тусгалыг дүрсэлсэн принттэй, өнгөлөг загварууд болон дэгжин судалтай хослолоос бүрджээ.
Тэрээр хэлэхдээ өмнө нь үргэлж л ямар нэгэн нэр хүндтэй загварын ордонтой хамтрахыг хүсдэг байсан бөгөөд энэ удаагийн хамтарсан бүтээл нь түүнд маш онцгой байсан гэнэ. Учир нь түүний найз, Balmain брэндийн бүтээлч захирал Оливье түүнд загваруудынхаа хар зургийг хамтдаа гаргахаас эхлээд коллекцийн бүхий л үйл явцад оролцох гайхалтай боломжийг олгожээ.
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram