Бүх шүүлтүүр

  • Бидний тухай
  • Owner’s Message

Бүх шүүлтүүр

  • Хүргэлтийн мэдээлэл
  • + 9767000 6161
0 0
Нэвтрэх
Миний бүртгэл
Нэвтрэх Бүртгүүлэх

Нууц үг мартсан

A password will be sent to your email address.

0 0
  • Брэндүүд
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    Menu
    • Balenciaga
    • Burberry
    • Bottega Veneta
    • Chiara Ferragni
    • Diesel
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    Menu
    • Gucci
    • Prada
    • Kate Spade
    • MSGM
    • Love Moschino
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
    Menu
    • Pandora
    • Patrizia pepe
    • Stuart Weitzman
    • Maybelline
    • L’OREAL
  • Хувцас загвар
    • Эмэгтэй
    • Эрэгтэй

    Акессори

    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад
    Menu
    • Цүнх
    • Гутал
    • Тэлээ
    • Хэтэвч
    • Малгай, Ороолт
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Menu
    • Гадуур хувцас
    • Даашинз
    • Цамц, Фудболк
    • Өмд, Юбка, Шорт
    Гутал
    Цүнх

    Акессори

    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад
    Menu
    • Гутал
    • Малгай, Ороолт
    • Тэлээ
    • Бусад

    Хувцас

    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Menu
    • Гадуур хувцас
    • Цамц, Фувболк
    • Өмд, Шорт
    • Хослол
    Гутал
    Цүнх
  • Гоёл чимэглэл
    • Ээмэг
    • Хүзүүний зүүлт
    • Бөгж
    • Бугуйвч
    • Бугуйвчны гоёл
  • Гоо сайхан
    • Нүүр будалт
    • Уруулны будаг
    • Нүдний будаг
    • Нүүрний будаг
  • Цахим сэтгүүл
    • Амьдралын хэв маяг
    • Видео
    • Загвар
    • Загварын бүрдүүлэлт
    • Зөвөлгөө
    • Ковер

Гоёл чимэглэл эмэгтэй хүний хувьд үргэлж л ямар нэгэн нандин дурсамжийг хадгалж, үнэ цэнийг агуулж байдаг билээ. Тиймээс ч аль болох удаан эдэлгээтэй, чанартай мөн сонгодог загвартай гоёл чимэглэлүүдийг сонгож авах хэрэгтэй. Танд ямар ч хувцаслалтан дээр зохицох, хэзээ ч загвараас хоцрогдохгүй 7 төрлийн гоёл чимэглэлийг танилцуулъя.

1. Цагирган ээмэг

Аксессуарын коллекцидоо цагирган ээмэггүй эмэгтэй бараг л байхгүй болов уу. Уг загвар нь бүх хүний царай төрхөд зохидгоороо онцлогтой. Үнэхээр энгийн загвар хирнээ хэзээд загварлагт тооцогдож, ямар ч стилийн хувцаслалтад зохицож хувирах чадвартай. Сүүлийн үед тренд болоод буй зузаан цагирган загваруудыг өдөр тутамдаа зүүж болох юм. Ялангуяа алтлаг өнгийн цагираг бол зуны улиралд заавал байх хэрэгтэй гоёлуудын нэг шүү.

2. Гинжин зүүлт

Сүүлийн хэдэн жил тренд болоод байгаа бас нэгэн аксессуар бол гинжин зүүлт юм. Өргөн нарийн, дөрвөлжин дугуй хэлбэртэй, гөлгөр болон биржгэр гадаргуутай гээд олон төрлийн гинжнээс өөрийн стильд тохируулан сонгож аваарай. Хэлбэр, хэмжээ, загвараас нь хамаараад эмэгтэйлэг элегант эсвэл гудамжны чөлөөт стиль ч бүрдүүлэх боломжтой. Мөн өөр зүүлтүүдтэй давхарлаж зүүхэд хамгийн тохиромжтой загвар юм.

3. Чихний гоёл

Ear cuffs буюу чихний гоёл нь дугуй хэлбэртэй чихнийхээ дээр давхарлаж зүүдэг нэгэн төрлийн аксессуар юм. Үүнийг зүүхийн тулд чихээ давхар цоолсон байх шаардлагагүй, чихэн дээрээ тохох маягаар зүүдэг гэж хэлж болно. Чихний гоёлыг зүүхдээ нэг талдаа голчилж зүүвэл тохиромжтой. Хувцаслалтдаа тохируулан мэдрэмжтэй зүүж чадвал нүүр царайнд өнгө нэмж илүү эрч хүчтэй харагдуулдаг. Цагираг болон хатгадаг ээмгүүдийг чихний гоёлтой хослуулан зүүж орчин үеийн сонирхолтой бөгөөд “cool” дүр төрхийг бүрдүүлээрэй.

4. Сонгодог загварын бугуйн цаг

Бугуйн цаг нь гоёл чимэглэлээс гадна бидний өдөр тутмын салшгүй нэгэн хэрэглээ билээ. Хамгийн өргөн хэрэглэгддэг, сонгодог загвар бол дугуй нүүртэй цаг бөгөөд дөрвөлжин нүүртэй цаг нь харин үргэлж эрхэмсэг байдлыг илтгэж байдаг. Өөрийн таашаалд нийцсэн өнгө загвартай, хамгийн гол нь хийц, чанар сайтай, удаан эдэлгээтэй цагийг сонгож аваарай. Энэ нь таны өөртөө хийж буй нэгэн төрлийн хөрөнгө оруулалт болох юм.

5. Өнгөлөг үнэт чулуу

Улаан бадмаараг чулуунаас эхлээд ногоон маргад, гүн хөх өнгийн индранил чулуу зэрэг байгалаас бидэнд заяасан гоёмсог эрдэнийн чулуунуудаас өөрт тохирохыг сонгож зүүгээрэй. Таны дуртай өнгө ч бай, ээлтэй чулуу ч бай, өөрт тохирох чулуугаа олсон тохиолдолд тухайн эрдэнийн чулуу таны царайг илүү өнгөлөг харагдуулж, харцыг тань гэрэлтүүлж байх ёстой. Мөн эрдэнийн чулуу маш бат бөх чанартай байдаг учир ирээдүйд өөрийн үнэ цэнэтэй гоёлоо үр хойч үедээ ч өвлүүлж болох юм. Үүнээс гадна турмалин, шпинель, танзанит зэрэг өвөрмөц өнгөтэй гоёмсог эрдэнийн чулуунуудаас мөн сонгоод үзээрэй.

6. Алмаазан бугуйвч

Энгийн ажил хэрэгч хувцаслалтад ч, үдшийн гоёлд ч гайхалтай зохицож таны шүүгээг гялтгануулах нэгэн гоёл бол алмаазан бугуйвч юм. Сүүлийн үед илүү энгийн минимал загвартай бугуйвч тренд болоод байгаа. Ийм төрлийн бугуйвч хэзээ ч загвараас хоцрогддоггүй сонгодог загваруудын нэг бөгөөд ямар ч төрлийн хувцаслалтыг чимж илүү чамин харагдуулах болно. Мөн арьсныхаа өнгөтэй зохицуулан металлаа сонгоорой. Тухайлбал, цайвар цагаан арьстай бол цагаан алтыг, харин шаргал, бордуу, дулаан өнгийн арьсан дээр Rosegold буюу ягаан алтлаг өнгө, мөн шаргал алт илүү зохидог шүү.

7. Том загвартай “Коктейл” бөгж

1920-оод онд бүсгүйчүүд коктейл ууж суухдаа бусдын анхаарлыг татах зорилгоор том хэмжээтэй бөгж зүүдэг байжээ. Энэ уламжлал нь явсаар одоо цагт загварын нэгэн хэсэг болж “Коктейл” бөгж хэмээн нэрлэгдэх болсон байна. Уламжлалт коктейл бөгж нь голдоо том эрдэнийн чулуутай, үүнийгээ алмаазаар тойруулан чимэглэсэн загвартай байх ба ихэвчлэн баруун гартаа зүүдэг. Энэ нь эмэгтэйчүүдийн бие даасан байдал, өөрийгөө хайрлах хайрыг билэгддэг гэнэ.

Холбоотой мэдээ

Read more

DIESEL сникер “ухамсартай хэрэглээ”

Динамик ертөнцөд хэрэглэгчид трэндийг дагахаас илүү загварлаг хэрнээ тав тухыг эрхэмлэх болсон. Нэр хүндийг илтгэх эрс шийдэмгий дизайн, чанараараа загварын ертөнцөд ул мөрөө үлдээсэн DIESEL Нийтлэлийг унших
Read more

Аяллын улирал ирлээ

Нисэх онгоцны буудал руу явахдаа ч загварлагч харагдъя! Нийтлэлийг унших
Read more

Sleeping beauty: Reawakening Fashion

Энэ сарын 10ны өдөр “Metropolition of Art Museum”-д Загварын сэргэлт: Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд гэх өнгөрсөн 4н зууны 220 хувцас, гоёл чимэглэлүүдээс бүрдсэн түүхэн үзэсгэлэн Нийтлэлийг унших
Read more

Met Gala 2024 Red Carpet Looks

Жил бүрийн 5 сарын эхний даваа гариг болгон Манхаттан хотын алдарт “Metropolitan Museum of Art” -д зохион байгуулагддаг хамгийн том загвар, поп соёлын томоохон “Met Нийтлэлийг унших
Read more

Хаа сайгүй трэнд болох 8 хувцаслалт

Энэ жилийн хувьд илүү бүтээлч, хувь хүний характерыг илэрхийлсэн хувцаслалт трэнд болох нь.. Ингээд энэ хаврын 8 трэндтэй танилцъя! Нийтлэлийг унших

Comments are closed

Бүх шүүлтүүр

И-МЭЙЛ БҮРТГҮҮЛЭХ​

    Таны имэйл хаягруу шинэ мэдээ болон бүтээгдэхүүн сурталчилгаа илгээх болно.

    • Туслах цэс

      • Бидний тухай

      • Хүргэлтийн нөхцөл

      • Бэлгийн карт

      • Үйлчилгээний нөхцөл

      • Төлбөр тооцоо

      • Холбоо барих

    Холбоо барих

    • Улаанбаатар хот, ХУДүүрэг, 15-р хороо, Их Монголын гудамж, Uniq Center, 2 давхарт
    • +976 7000 6161
    Facebook Instagram Youtube

    © 2023 Нано фэшн ХХК