Сүүлийн үед хэрэглэгчид илүү ухамсартай, байгаль болон нийгэмдээ илүү хариуцлагатай хандах болсон билээ. Тиймээс ч дэлгүүр хэсэхдээ маш хянамгай хандаж хэрэггүй зардал, хог хаягдал гаргахгүйн тулд хувцас хэрэглээний хувьд аль болох өөрт тохирсон, бусад зүйлтэй нь зохицох, байнга хэрэглэгдэх сонголтуудыг хийх болсон.
Тэгвэл бидний өдөр тутмын хэрэгцээ болсон нарны шилний 2021 онд хамгийн эрэлттэй байх сонгодог трендүүдээс хуваалцаж байна.
Спортлог загвар
Өнгөрсөн зун спортлог хувцаслалтууд, тэр дундаа теннисний хувцаснаас санаа авсан трендүүд хүчээ аваад байсан. Уг тренд нь 2021 онд ч бас үргэлжлэх нь. Спорт загвартай хэрнээ нарийн хүрээтэй гоёмсог шилнүүд таны энэ зуны гоёл байх болно.
Ретро дугуй загвартай шил
Ретро загвартай дугуй шил мөн л энэ улирлын халуухан трендүүдийн нэг байх нь. Илүү дэгжин загварт дуртай бол шигтгээн чимэглэлтэй эсвэл тод өнгийн линзтэй нартны шилийг сонгож болох юм.
Дөрвөлжин загвар
Өнгөрсөн жил Инстаграм хуудсанд өвөрмөц хэлбэр бүхий нарны шилээр гангарсан загварлаг бүсгүйчүүдийн зургууд давалгаалж байсан. Тэгвэл энэ жил илүү сонирхолтой загвартай буюу тод өнгийн, бүдүүн хүрээтэй, дөрвөлжин шил хамгийн эрэлттэй тренд болох нь.
Мууран шил
Хурц өнцөгтэй, мууран хэлбэртэй нарны шил нь хэзээд загварлагт тооцогдсоор ирсэн, классик загваруудын нэг билээ. Харин энэ жил хэлбэрийн хувьд илүү нарийссан, хурц өнцөгтэй хувилбар нь тренд болох юм байна.
XXL хэмжээтэй загварууд
Бас нэгэн 1970-аад оноос эргэн ирсэн загвар бол нүүр халхлахаар том хэмжээтэй нарны шилнүүд юм. Завсрын өнгүүд болох гүн бор, хар өнгүүдээс сонгож тансаг стилийг бүрдүүлээрэй.
Өнгөлөг авиатор загварууд
Авиатар загварын шилнүүд хэзээ ч трендээс гардаггүй сонгодог загваруудын нэг билээ. Уг загвараас бага зэрэг залхаж шинэчлэлт хийхийг хүсч байвал өөр, содон өнгийн линзтэй авиатор шил сонгоорой.
Дэлгэцийн цэнхэр туяанаас сэргийлье
Дэлхий ертөнц хэзээ хэзээнийхээсээ илүү виртуал байдал руу шилжээд буй одоо цагт дэлгэцийн цэнхэр туяанаас нүдийг хамгаалах үүрэгтэй нүдний шил хүн бүрт байвал зохино. Сүүлийн үеийн чамин хүрээтэй шилнүүд нь бидний хувьд нүдээ хамгаалахын хажуугаар загварлаг харагдах боломж юм шүү.