Тансаг загварын чанартай дизайнер цүнх нь энгийн өдөр тутмын хувцаслалт эсвэл албаны, гоёлын гээд л ямар ч хувцаслалтыг тань илүү дэгжин харагдуулж чаддаг. Нэг л авсан байхад насан туршийн хэрэглээ болох хамгийн гол нь таны таашаалд нийцдэг загвартай, чанартай хийцтэй бөгөөд олон төрлийн хувцастай зохицох цүнхийг сонгоорой. Сонголтоо хийхэд тань туслахаар энэ жилийн тренд болоод буй гоёмсог загвартай цүнхнүүдээс танилцуулъя.
View this post on Instagram
Загварын билэг тэмдэг болсон “Icon” цүнхнүүд
Эдгээр нь жинхэнэ сонгодог загвартай, хэзээ ч моданаас гарахгүй, аксессуарын ертөнцийг тодорхойлогч загварууд билээ. Ерөнхийлөгчийн эхнэрээс эхлээд дээдсийн гэр бүлийнхэн, Холливудын алдартнуудын барих дуртай загварын билэг тэмдэг болсон Hermés’ Birkin and Kelly and Chanel’s 2.55 and Classic Flap гэх мэт төрөл бүрийн загварууд уг ангилалд ордог. Эдгээр цүнхнүүд нь их өндөр үнэтэй төдийгүй зарим нь бүр $200,000 ам.доллар хүрэх нь ч бий. Жил болгон үнэ цэнэ нь нэмэгдэж байдаг уг загваруудаас авбал үнэтэй урлагийн бүтээл мэт насан туршийн хөрөнгө оруулалт байх болно.
View this post on Instagram
Хуучны Ретро загварууд
1990 эсвэл 2000 онд анх гарч ирж байсан загварын цүнхнүүд сүүдийн үед шинэчлэгдэн эргэн ирээд байгаа билээ. Тухайлбал, Dior брэндийн 2000 оны хавар зуны загварын шоунд танилцуулагдсан Saddle загварын цүнх, Prada брэндийн жижиг нилон цүнх зэрэг загварууд эргэн ирж загвар сонирхогчдын дунд халуухан трэнд болоод байгаа юм.
View this post on Instagram
Логотой загварууд
Сүүлийн үед бас нэгэн тренд болоод байгаа загвар бол Gucci брэндийн 1955 Horsebit загварын цүнх юм. Энэ нь анх 1950-аад онд гарч ирж байсан бөгөөд Gucci-гийн Resort 2020 загварын шоунд эргэн ирсэн билээ. Цүнхэн дээрхи логонууд нь нэг ёсны хээ болсон уг загварууд хувцаслалтыг илүү дэгжин бөгөөд донжтой харагдуулж чаддаг онцлогтой. Түүнчлэн Louis Vuitton брэндийн логотой Multi Pochette цүнх ч ч бас загварынхны дунд алдартай, түгээмэл байдаг.
View this post on Instagram
Гар цүнх буюу Клатч
Bottega Veneta брэндийн зөөлөн арьстай, дунд зэргийн хэмжээтэй, хумьсан юм шиг загвартай клатч өнгөрсөн жилийн халуухан загваруудын нэг байсан. Клатчийг ерөнхийдөө гоёлын үедээ л барьдаг гэсэн ойлголт өнгөрсөн шүү. Учир нь уг шинэ загварын клатчнууд өнгө үзэмжтэйн дээр, хангалттай багтаамжтай учир таны хэрэгцээнд бүрэн нийцэх болно.
Урт оосортой цүнх
Урт оосортой цүнхийг хамгийн практикал өдөр тутмын сонголт гэж хэлж болно. Тухайлбал, уг загварууд нь шаардлагатай зүйлсээ дотор нь хийж болох хангалттай багтаамжтай байдаг ба хэтэрхий том хэмжээтэй биш учир хаашаа ч авч явахад тохиромжтой. Түүнчлэн нэг мөрнөөсөө эсвэл биеэ хөндөлсүүлж үүрч болох уг загвар нь хамгийн классик загваруудын нэг юм.
View this post on Instagram
Saddle цүнх
Тус загвар нь барууны соёлоос буюу тэдний морь унахдаа эмээлнээсээ унжиж байрладаг цүнхнээс гаралтай юм. Морь унахдаа гараа чөлөөтэй байлгахын тулд ийнхүү эмээлнээсээ арьсан цүнх зүүдэг уламжлалтай байна. Загварын ертөнцийн хувьд Dior брэндийн Saddle цүнх их алдартай төдийгүй бусад брэндүүд ч бас өөрсдийн чамин хувилбруудыг гаргаж амжсан.
View this post on Instagram
Бакет цүнх
Уг загвар нь 19-р зуунаас гаралтай бөгөөд бидний мэдэх анхны бакет цүнхийг Gaston-Louis Vuitton нь анх шампанск хийж явах зориулалтаар зохион бүтээж байжээ. Үүнээс хойш загварын салшгүй нэгэн хэсэг болж одоог хүртэл та бидний хэрэглээ болсоор байна. Бакет цүнхийг ямар ч хувцаслалтан дээр барьсан загварлаг харагдуулж өнгө үзэмж нэмдэг билээ.
View this post on Instagram
Tote bag буюу том уутан цүнх
Хүн бүрт ядаж нэг Tote цүнх байх хэрэгтэй хэмээн загварын мэргэжилтнүүд зөвлөж байна. Аялалд гарахдаа ч бай, ажилдаа явахдаа ч бай хэрэгтэй бүхнээ цуглуулж аваад хийгээд явчих багтаамжтай бөгөөд үзэмжтэй цүнх хамгийн хэрэгтэй зүйл биш гэж үү?