FENDACE гэж юу вэ?

Загвар
01
10сар
21

Энэ жил Миланы загварын 7 хоногийн үеэр болсон хамгийн шуугиан тарьсан, онцгой үйл явдлуудын нэг бол FENDI болон VERSACE загварын брэндүүдийн хоорондоо солилцож хийсэн коллекцийн шоу байлаа.

Fendi-Versace-1

FENDI брэндийн бүтээлч захирлууд болох Kim Jones , Silvia Venturini Fendi нар VERSACE брэндэд зориулж, харин VERSACE-гийн өв залгамжлагч Donatella Versace нь FENDI брэндэд зориулж тус бүр 25 дүр төрхийг бүрдүүлж урласан коллекцийг гаргажээ. Үүнийгээ 2 брэндийн нэрний нэгтгэл болгож FENDACE хэмээн нэрлэсэн байна. Хамгийн сонирхолтой нь уг брэндүүд нь 2-лаа Италиас гаралтай, тансаг зэрэглэлийн, загварын брэндүүд учир олон жилийн турш өрсөлдөгч байсаар ирсэн хирнээ ийнхүү өвөрмөц байдлаар хамтарсан явдал юм.

Түүнчлэн уг шоунд 1990-ээд оны супермоделиуд болох Kate Moss, Amber Valletta, Naomi Campbell нар алхсан бол орчин үеийн сошиал од, алдартай моделиуд болох Gigi Hadid, Adut Akech, Emily Ratajkowski, Vittoria Ceretti, Kate Moss-н охин Lila Moss Hack нар ч мөн загварын тайзнаа алхсан юм.

WhatsApp Image 2021-10-01 at 12.51.50

Загвар зохион бүтээгч Kim Jones хэлэхдээ “Бид 2 сард болсон загварын шоуныхаа дараа Donatella-тай хамт оройн хоолонд орсон юм. 2 брэндийн өв залгамжлагч/бүтээлч захирлууд болох Silvia, Donatella нар яриа нийлж хамтдаа маш гайхалтай цагийг өнгөрүүлсэн учир ийнхүү хамтрахаар шийдсэн” гэжээ. Энэ нь ямар нэгэн сурталчилгааны зорилготой бус, тэд зүгээр л бие биенийхээ ажлыг хүндэлдэг найзууд учир ийнхүү хамтарч шоу хийн хөгжилдөхийг хүссэн гэнэ.

Versace by Fendi

Fendi by Versace

STYLEE.MN