Burberry нь уран хийц, инновациараа ялгарч Британийн загварын амин сүнс хэмээн танигдсан. Брэндийн бүтээлч захирал Риккардо Тиски алдарт уран бүтээлч Петер Савиллийн монограм загварыг (толгойн алчуур, цүнхэн дээрээс илт тодрон харагдана) нэвтрүүлснээр нэрээ цуурайтуулсан билээ. Үүний дээр зээр, үхэр, гориллын хээ болон Шекспирээр хөглөгдсөн уриа үг нь загварын хорхойтнуудын нүд, чихийг баясгах болсон юм. 80-аад оныг санагдуулам тренч цувны шинэ цувралыг алдав аа.